Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орл…
6 цаг, 36 минут
БОАЖЯ: Амьтны тухай хуулийн 35.1-д заасны дагуу ахуйн зори…
8 цаг, 24 минут
Алтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ
10 цаг, 55 минут
Орхон голд живсэн хүүхдийн цогцсыг гаргажээ
11 цаг, 55 минут
Намууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү
11 цаг, 56 минут
Шийдвэр гаргах түвшинд жeндэрийн эрх тэгш байдлыг дэмжих ло…
22 цаг, 57 минут
Г.Занданшатар: Нам “наймааны” хэрэгсэл болж болохгүй
1 өдөр, 3 цаг
Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал, Хөдөлмөрийн зах зээл…
1 өдөр, 4 цаг
Өсвөр үеийн жүдочид Санкт-Петербургээс мөнгө, хүрэл медаль …
1 өдөр, 6 цаг
Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Бао Гуо Жун нарт оноосон ялыг хэ…
1 өдөр, 7 цаг
“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон …
1 өдөр, 10 цаг
Архидан согтуурсан эрэгтэй хүүхдээ тэврэн цонхоор үсрэхийг …
1 өдөр, 11 цаг
Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу…
1 өдөр, 11 цаг
Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэг…
2 өдөр, 2 цаг
Ц.Жамбалдорж: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тогтворт…
2 өдөр, 3 цаг
БНСУ-д баривчлагдсан Л.Мөнхбат "Юу ч санахгүй байна" гэснээ…
2 өдөр, 9 цаг
Бидэнд мэдрэгддэг 4 төрлийн өлсөх мэдрэмжтэй танилцацгаая
2 өдөр, 9 цаг
"Бэлтэс мөрөн" ХХК-тай холбоотой эрүүгийн хэргийг прокурорт…
2 өдөр, 10 цаг
Танилц: Энэ сард халамжийн мөнгө олгох хуваарь
2 өдөр, 12 цаг
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулбал татвар, эрх з…
2 өдөр, 12 цаг
Өсвөр насныхан сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн, төр…
2 өдөр, 12 цаг
С.Мөрөн: Хөгжлийн банкнаас нээлттэй, ил тод зарчимд үндэслэ…
3 өдөр, 7 цаг
Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг …
3 өдөр, 7 цаг
ГХЯ: Монгол улсын иргэн БНСУ-д бэлгийн хүчирхийллийн хэрэгт…
3 өдөр, 10 цаг
21 жил шалгагдсан хэргийг нь хэрэгсэхгүй болгож, 50 сая төг…
3 өдөр, 12 цаг
Сонгуулийн хууль: 2020 VS 2024
3 өдөр, 12 цаг
Нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардууллаа
4 өдөр, 6 цаг
"Ид шидийн орон Хөвсгөл" төслийн хандивын тоглолт энэ сарын…
4 өдөр, 6 цаг
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уу…
4 өдөр, 7 цаг
Прокурор: 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу…
4 өдөр, 8 цаг
ЭЕШ энэ сарын 15-нд эхэлнэ
4 өдөр, 8 цаг
Шадар сайд С.Амарсайхан Туркийн Ерөнхийлөгчийн тангараг өрг…
4 өдөр, 11 цаг
ЖҮДО: Душанбегийн Гран При тэмцээнээс гурван хүрэл медаль х…
4 өдөр, 11 цаг
Гол мөрний усны түвшин олон жилийн дундажийг даван үерлэж б…
4 өдөр, 12 цаг
“Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтүүд нь улс төрийн тогт…
4 өдөр, 12 цаг
Танилц: "Гэгээн муза 17" наадамд нэр дэвшигчид
1 долоо хоног
Л.Гүндалайгийн эхнэр намын нэрээ солиулах хүсэлт гаргажээ
1 долоо хоног
Маргааш марафонтай, машингүй өдөр
1 долоо хоног
Б.Баярдаваа: Эдийн засгийн 2022 оны 4.8 хувийн өсөлт бол цэ…
1 долоо хоног
Хөвсгөл нуур орчим энэ зун хоёр хэсэгт зам хаана
1 долоо хоног
Танилц: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмнэ
1 долоо хоног
Чуулганы танхимаас: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь
1 долоо хоног
Г.Занданшатарын үлдэх мөр ҮНДСЭН ХУУЛЬ болов уу
1 долоо хоног, 2 өдөр
Чуулган: УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг бата…
1 долоо хоног, 2 өдөр
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод нэгд…
1 долоо хоног, 2 өдөр
Хүүхдийн баярын өдөр нэмэлт автобус үйлчилгээнд гарна
1 долоо хоног, 2 өдөр
Хоёр бөхийн барилдах эрхийг түдгэлзүүлж, дөрвөн бөхийн бари…
1 долоо хоног, 2 өдөр
Сайд асан Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар хорино
1 долоо хоног, 2 өдөр
Э.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил …
1 долоо хоног, 3 өдөр

Нэгдүгээр эмнэлэг ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах баг анх 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байсан түүхтэй.

 

Тэгвэл тус баг өнгөрсөн гуравдугаар сард элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийж, өнөөдөр өвчтөний биеийн байдал сайжраад байна. Өвчтөн 47 настай эрэгтэй Б, элэгний B, D хавсарсан вирусийн гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч аж. Түүнд төрсөн дүү нь элэгээ өгчээ. 

 

 

УНТЭ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Хишигжаргалэлэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслынүеэр “Элэг шилжүүлэн суулгах мэс засалнь орчин үеийн анагаах ухааны хөгжлийн томоохон үзүүлэлт юм. Манай эмнэлэг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлснээс хойш 200 дахь мэс заслаа амжилттай хийгээд байна. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд мэс заслын эмчээс гадна мэдээгүйжүүлэг унтуулгын эмч, лаборатори, дүрс оношилгоо, дотрын эмч, сувилагч зэрэг маш олон баг ордог. Манай эмнэлэг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын долоо хоногтоо нэг удаа хийх хүчин чадалтай хэдий ч үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлага их байгаа учраас менежментийг эмнэлэг дотроо хийж, аль болох шаардлагатай гэсэн хүн болгонд мэс засал хийж ажиллаж байна. 2022 онд хийсэн мэс заслын тоог харвал 2021 оныхоос даруй хоёр дахин их байна. Энэ нь манай эмч, мэргэжилтнүүдийн чадвар, зүтгэлийг харуулж байна. Цаашид бид Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд эмчилгээ, оношилгооны дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, хүний нөөцөө чадавхжуулах бодлого барин ажиллах болно” гэдгийг энэ үеэр онцоллоо.

 

Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн:

 

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт элэг шилжүүлэн суулгах мэс засал нутагшаад 10 гаруй жил болж байна. Өнөөдрийн байдлаар бид 200 гаруй өвчтөний алтан амийг аварч, элэг шилжүүлэн суулгах өндөр технологийг эх орныхоо хөрсөнд бүрэн нутагшууллаа. Элэгний эмгэг эцсийн шатанд орсон өвчтөнүүдийг бид өмнө нь эмчилж чаддаггүй байсан бол өнөөдөр дийлэнх хувьд нь мэс засал хийж, амийг нь аварч чаддаг болсон. Энэ нь УНТЭ-ийн хамт олны том гавьяа гэж хэлж болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэдий цар тахалтай хүнд хэцүү байсан ч элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон 80 орчим өвчтөнд мэс засал хийжээ. Цаашид бид Монгол Улсдаа судасны банктай болох, хос донороос элэг шилжүүлэг суулгах, нойр булчирхай шилжүүлэн суулгах зорилт тавин ажиллаж байна.

 

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Б.Бат-Ирээдүй:

 

Өнөөдөр бид элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа хийж байна. Үйлчлүүлэгчийн хувьд 47 настай, эрэгтэй Б. Элэгний B, D хавсарсан вирусийн гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч байна. Түүнд төрсөн дүү нь элэгээ өгч байна.  Бид 2011 онд анхны амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын Асан эмнэлгийн эмч нартай хамтран хийж байсан бол 2015 оноос хойш өөрсдөө бие дааж хийгээд 200 дахь мэс заслаа хийж байна. Анх О.Сэргэлэн багш элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийнэ гэхэд эрчимт эмчилгээ ч байхгүй, цөсний хүүдийг ч авч чадахгүй хүмүүс яаж энэ эмчилгээг нутагшуулах вэ гэж ярьж байсан бол өнөөдөр бид энэ эмчилгээг эх орондоо бүрэн нутагшуулаад дараагийн түвшний эмчилгээ, үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилт тавин ажиллаж байна.

 

УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх,Төрийн соёрхолт, элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн, Д.Чулуунбаатар:

 

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын мэдээгүйжүүлэг нь маш удаан үргэлжилдэг. Дунджаар 15-20 цаг орчим өвчтөнийг унтуулах, мэс заслын үед гарсан хүндрэл, эрсдэлд унтуулгын эмч бэлэн байх ёстой. 10 жилийн хугацаанд элэг шилжүүлэг суулгах баг маань элэг шилжүүлэн суулгах мэс заслыг олон төрлөөр хийлээ. Жишээлбэл амьд донороос элэг шилжүүлэн суулгах, тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах, баруун, зүүн дэлбэнг тайрах, хүүхдэд элэг шилжүүлэн суулгах, цусны бүлэг ондоо хүнээс хийх зэрэг маш олон төрлийг нутагшуулаад байна. Энэ эмчилгээг нутагшуулахад эмч, мэргэжилтнүүдээс гадна эмнэлгийн удирдлагуудын тусламж, дэмжлэг их байсныг мартаж болохгүй.

 

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч,АУ-ны доктор О.Баярмаа:

 

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд элэгний эмч нар маш чухал үүрэгтэй оролцдог. Элэгний эмгэгийн төгсгөлийн шатанд байгаа өвчтөн болон доноруудыг үнэлэх болон сонгох, элэгний эмгэгийн төгсгөлийн шатанд байгаа үйлчлүүлэгчийг элэг шилжүүлэн суулгах мэс засалд бэлтгэх үйл ажиллагааг элэгний эмч нарын баг гүйцэтгэдэг. Элэгний эмгэг үүсэх үед элэг гэмтээд зогсохгүй бусад бүх эрхтэн тогтолцоо буюу тархи, зүрх, бөөр, цус бүлэгнэлтийн систем гээд бүхий л эрхтэн тогтолцоо гэмтсэн байдаг. Тийм учраас эдгээр өвчнийг зөв тогтоож, мэс засал хийгдэх 12-16 цагийн хугацааг дааж гарах хэмжээнд өвчтөнийг бэлтгэдэг.

 

Элэгний эмгэг нь эцсийн шатандаа орсон өвчтөний амь насыг аврах ганц арга нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг.

 

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөний нэг жил амьдрах хувь 93.6 хувь, 3 жил амьдрах чадвар - 92,3 хувь, 5 жил амьдрах чадвар - 92,3 хувь байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг шилжүүлэн суулгах бусад төвүүдийн үзүүлэлтэй дүйцхүйц хэмжээнд хүрсэн. Энэ нь УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилт юм.

Сэтгэгдэл