Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орл…
6 цаг, 13 минут
БОАЖЯ: Амьтны тухай хуулийн 35.1-д заасны дагуу ахуйн зори…
8 цаг, 2 минут
Алтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ
10 цаг, 32 минут
Орхон голд живсэн хүүхдийн цогцсыг гаргажээ
11 цаг, 32 минут
Намууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү
11 цаг, 33 минут
Шийдвэр гаргах түвшинд жeндэрийн эрх тэгш байдлыг дэмжих ло…
22 цаг, 34 минут
Г.Занданшатар: Нам “наймааны” хэрэгсэл болж болохгүй
1 өдөр, 2 цаг
Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал, Хөдөлмөрийн зах зээл…
1 өдөр, 3 цаг
Өсвөр үеийн жүдочид Санкт-Петербургээс мөнгө, хүрэл медаль …
1 өдөр, 6 цаг
Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Бао Гуо Жун нарт оноосон ялыг хэ…
1 өдөр, 6 цаг
“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон …
1 өдөр, 9 цаг
Архидан согтуурсан эрэгтэй хүүхдээ тэврэн цонхоор үсрэхийг …
1 өдөр, 11 цаг
Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу…
1 өдөр, 11 цаг
Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэг…
2 өдөр, 2 цаг
Ц.Жамбалдорж: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тогтворт…
2 өдөр, 3 цаг
БНСУ-д баривчлагдсан Л.Мөнхбат "Юу ч санахгүй байна" гэснээ…
2 өдөр, 8 цаг
Бидэнд мэдрэгддэг 4 төрлийн өлсөх мэдрэмжтэй танилцацгаая
2 өдөр, 8 цаг
"Бэлтэс мөрөн" ХХК-тай холбоотой эрүүгийн хэргийг прокурорт…
2 өдөр, 9 цаг
Танилц: Энэ сард халамжийн мөнгө олгох хуваарь
2 өдөр, 11 цаг
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулбал татвар, эрх з…
2 өдөр, 12 цаг
Өсвөр насныхан сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн, төр…
2 өдөр, 12 цаг
С.Мөрөн: Хөгжлийн банкнаас нээлттэй, ил тод зарчимд үндэслэ…
3 өдөр, 6 цаг
Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг …
3 өдөр, 6 цаг
ГХЯ: Монгол улсын иргэн БНСУ-д бэлгийн хүчирхийллийн хэрэгт…
3 өдөр, 10 цаг
21 жил шалгагдсан хэргийг нь хэрэгсэхгүй болгож, 50 сая төг…
3 өдөр, 11 цаг
Сонгуулийн хууль: 2020 VS 2024
3 өдөр, 11 цаг
Нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардууллаа
4 өдөр, 5 цаг
"Ид шидийн орон Хөвсгөл" төслийн хандивын тоглолт энэ сарын…
4 өдөр, 5 цаг
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уу…
4 өдөр, 7 цаг
Прокурор: 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу…
4 өдөр, 8 цаг
ЭЕШ энэ сарын 15-нд эхэлнэ
4 өдөр, 8 цаг
Шадар сайд С.Амарсайхан Туркийн Ерөнхийлөгчийн тангараг өрг…
4 өдөр, 10 цаг
ЖҮДО: Душанбегийн Гран При тэмцээнээс гурван хүрэл медаль х…
4 өдөр, 10 цаг
Гол мөрний усны түвшин олон жилийн дундажийг даван үерлэж б…
4 өдөр, 11 цаг
“Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтүүд нь улс төрийн тогт…
4 өдөр, 11 цаг
Танилц: "Гэгээн муза 17" наадамд нэр дэвшигчид
1 долоо хоног
Л.Гүндалайгийн эхнэр намын нэрээ солиулах хүсэлт гаргажээ
1 долоо хоног
Маргааш марафонтай, машингүй өдөр
1 долоо хоног
Б.Баярдаваа: Эдийн засгийн 2022 оны 4.8 хувийн өсөлт бол цэ…
1 долоо хоног
Хөвсгөл нуур орчим энэ зун хоёр хэсэгт зам хаана
1 долоо хоног
Танилц: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмнэ
1 долоо хоног
Чуулганы танхимаас: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь
1 долоо хоног
Г.Занданшатарын үлдэх мөр ҮНДСЭН ХУУЛЬ болов уу
1 долоо хоног, 2 өдөр
Чуулган: УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг бата…
1 долоо хоног, 2 өдөр
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод нэгд…
1 долоо хоног, 2 өдөр
Хүүхдийн баярын өдөр нэмэлт автобус үйлчилгээнд гарна
1 долоо хоног, 2 өдөр
Хоёр бөхийн барилдах эрхийг түдгэлзүүлж, дөрвөн бөхийн бари…
1 долоо хоног, 2 өдөр
Сайд асан Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар хорино
1 долоо хоног, 2 өдөр
Э.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил …
1 долоо хоног, 3 өдөр

Цөмийн энерги, эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар санал нэгдлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Төрийн ордонд албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв. Хэлэлцээрийн дараа Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл хийсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:  -Бид албан ёсны хэлэлцээрийн үеэр Монгол Францын хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын тухай хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Мөн хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттай ахиулж стратегийн түншлэлд хүрэх талаар ярилцлаа.

Монгол Улс Европын холбоотой байгуулсан түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал стратеги зорилтуудын нэг мөн гэдгийг нотоллоо. Уулзалт хэлэлцээний үеэр Францын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болсон, харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг нотлохын зэрэгцээ хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухаан, эрчим хүч, гадаад харилцаа холбооны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Монгол Улсын үндэсний хиймэл дагуулыг Франц улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон:  -Биднийг халуун дулаанаар, сайхан хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Холын зай биднийг хэдий салгавч найман зууны түүх биднийг холбож байна. Анхны харилцаагаа тогтоох гэж энэ хүмүүс шинийг нээх хүсэлдээ хөтлөгдөн аюул бүхнийг даван туулж, эр зоригийг үзүүлж бүхий л сорилт туршилтууд шийдэмгий сөрж чаджээ. Одоо ч гэсэн бидэнд тулгараад буй нийтлэг сорилтуудыг үүнтэй адил сэтгэлээр даван туулаасай гэж хүсэж байна.

Бид дөнгөж сая үр дагавар нь зөвхөн Европоор хязгаарлагдаагүй ОХУ-ын Украинд явуулж буй дайны талаар дурдлаа. Түрэмгийлэлд өртсөн улсыг дэмжих шийдэмгий байр сууриа, олон улсын хууль тогтоомжийн дагуу Европ тивд энхтайваныг буцаан авч ирэх зорилтынхоо талаар мөн танилцууллаа.

Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хууль дээдлэх ардчилсан тогтолцоонд суурилсан бүрэн эрхт ёсыг эрхэмлэдэг танайд ч, манайд ч цаазын ялыг халснаар Монгол Улс олон улсын энхтайван, аюулгүй байдлыг тогтоож байдаг олон талт системд бүрэн хувь нэмэр оруулдаг. Үүнд баяр хүргэе. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нүүрсээс татгалзах, хүнсний хараат байдлаа хангах зэрэгт дэмжихэд бэлэн. Франц улс 2026 онд цөлжилттэй тэмцэх конвенцын уулзалтыг Монголд зохион байгуулахыг бүрэн дэмжинэ. Түүнчлэн эдийн засгийн салбарт хэд хэдэн төслийг бэхжүүлэхээр зорьж байна.

Энэ жил Франц хэлийг Монголд зааж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. Тавьсан зорилтдоо хүрэхийн тулд бид тэтгэлгийн хөтөлбөр боловсруулах бөгөөд Ерөнхийлөгч таны санаачилсан тэтгэлгийн хүрээнд Франц Монгол хооронд зорчих үйл явцыг хөнгөвчлөх юм.

Эрхэм Ерөнхийлөгч таныг аравдугаар сард Франц Улсад ирэхэд маш их баяртай байх болно. Чингис хааны үзэсгэлэнг Францад нээхэд тэнд тантай уулзахад таатай байна. Бидний хамтын ажиллагаа ирэх сард бус ирэх онуудад бэхжих юм. Биднийг сайхан хүлээж авсанд дахин талархал илэрхийлье" гэлээ. 

Сэтгэгдэл