Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орл…
6 цаг, 48 минут
БОАЖЯ: Амьтны тухай хуулийн 35.1-д заасны дагуу ахуйн зори…
8 цаг, 37 минут
Алтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ
11 цаг, 7 минут
Орхон голд живсэн хүүхдийн цогцсыг гаргажээ
12 цаг, 7 минут
Намууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү
12 цаг, 8 минут
Шийдвэр гаргах түвшинд жeндэрийн эрх тэгш байдлыг дэмжих ло…
23 цаг, 9 минут
Г.Занданшатар: Нам “наймааны” хэрэгсэл болж болохгүй
1 өдөр, 3 цаг
Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал, Хөдөлмөрийн зах зээл…
1 өдөр, 4 цаг
Өсвөр үеийн жүдочид Санкт-Петербургээс мөнгө, хүрэл медаль …
1 өдөр, 6 цаг
Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Бао Гуо Жун нарт оноосон ялыг хэ…
1 өдөр, 7 цаг
“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон …
1 өдөр, 10 цаг
Архидан согтуурсан эрэгтэй хүүхдээ тэврэн цонхоор үсрэхийг …
1 өдөр, 12 цаг
Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу…
1 өдөр, 12 цаг
Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэг…
2 өдөр, 2 цаг
Ц.Жамбалдорж: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тогтворт…
2 өдөр, 3 цаг
БНСУ-д баривчлагдсан Л.Мөнхбат "Юу ч санахгүй байна" гэснээ…
2 өдөр, 9 цаг
Бидэнд мэдрэгддэг 4 төрлийн өлсөх мэдрэмжтэй танилцацгаая
2 өдөр, 9 цаг
"Бэлтэс мөрөн" ХХК-тай холбоотой эрүүгийн хэргийг прокурорт…
2 өдөр, 10 цаг
Танилц: Энэ сард халамжийн мөнгө олгох хуваарь
2 өдөр, 12 цаг
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулбал татвар, эрх з…
2 өдөр, 12 цаг
Өсвөр насныхан сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн, төр…
2 өдөр, 12 цаг
С.Мөрөн: Хөгжлийн банкнаас нээлттэй, ил тод зарчимд үндэслэ…
3 өдөр, 7 цаг
Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг …
3 өдөр, 7 цаг
ГХЯ: Монгол улсын иргэн БНСУ-д бэлгийн хүчирхийллийн хэрэгт…
3 өдөр, 10 цаг
21 жил шалгагдсан хэргийг нь хэрэгсэхгүй болгож, 50 сая төг…
3 өдөр, 12 цаг
Сонгуулийн хууль: 2020 VS 2024
3 өдөр, 12 цаг
Нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардууллаа
4 өдөр, 6 цаг
"Ид шидийн орон Хөвсгөл" төслийн хандивын тоглолт энэ сарын…
4 өдөр, 6 цаг
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уу…
4 өдөр, 7 цаг
Прокурор: 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу…
4 өдөр, 8 цаг
ЭЕШ энэ сарын 15-нд эхэлнэ
4 өдөр, 8 цаг
Шадар сайд С.Амарсайхан Туркийн Ерөнхийлөгчийн тангараг өрг…
4 өдөр, 11 цаг
ЖҮДО: Душанбегийн Гран При тэмцээнээс гурван хүрэл медаль х…
4 өдөр, 11 цаг
Гол мөрний усны түвшин олон жилийн дундажийг даван үерлэж б…
4 өдөр, 12 цаг
“Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтүүд нь улс төрийн тогт…
4 өдөр, 12 цаг
Танилц: "Гэгээн муза 17" наадамд нэр дэвшигчид
1 долоо хоног
Л.Гүндалайгийн эхнэр намын нэрээ солиулах хүсэлт гаргажээ
1 долоо хоног
Маргааш марафонтай, машингүй өдөр
1 долоо хоног
Б.Баярдаваа: Эдийн засгийн 2022 оны 4.8 хувийн өсөлт бол цэ…
1 долоо хоног
Хөвсгөл нуур орчим энэ зун хоёр хэсэгт зам хаана
1 долоо хоног
Танилц: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмнэ
1 долоо хоног
Чуулганы танхимаас: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь
1 долоо хоног
Г.Занданшатарын үлдэх мөр ҮНДСЭН ХУУЛЬ болов уу
1 долоо хоног, 2 өдөр
Чуулган: УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг бата…
1 долоо хоног, 2 өдөр
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод нэгд…
1 долоо хоног, 2 өдөр
Хүүхдийн баярын өдөр нэмэлт автобус үйлчилгээнд гарна
1 долоо хоног, 2 өдөр
Хоёр бөхийн барилдах эрхийг түдгэлзүүлж, дөрвөн бөхийн бари…
1 долоо хоног, 2 өдөр
Сайд асан Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар хорино
1 долоо хоног, 2 өдөр
Э.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил …
1 долоо хоног, 3 өдөр

УИХ-ын дарга хүний эрх зөрчигдөж буй газар бүрд хүрч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ын удирдлагууд болон гишүүдийг өнөөдөр ( 2023.05.17) хүлээн авч уулзлаа. 


Тэрбээр ярианыхаа эхэнд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах үеэр хэд хэдэн асуудал хөндөгдөж байсны нэг нь хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, санал шүүмжлэл байсан. Энэ асуудалд Улсын Их Хурал онцгойлон анхаарч, өргөдөл, гомдлуудад хариу өгдөг байхад анхаарлаа хандуулаач гэдэг саналыг уламжилсны дагуу Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК-ын удирдлагууд болон гишүүдтэй уулзаж, тодорхой асуудлуудаар үүрэг, чиглэл өгөх гэж байгаагаа тодотгосон. Түүнчлэн хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийхтэй холбоотой гомдлууд ХЭҮК-т очоод хариултгүй дарагдаж байна. Нийгэмд тодорхой мэдээлэл өгөхгүй байна гэдэг шүүмжлэл гарч байгааг анхаарч цаг тухайд нь олон нийтэд тодорхой мэдээлэл өгч байх шаардлагатайг Улсын Их Хурлын дарга онцлов. Тухайлбал иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нартай холбоотой хэргүүдийг иргэд нэр зааж, тодруулан асууж байгааг дурдлаа. Тиймээс ард иргэдээс ирүүлж байгаа эдгээр асуудлуудад хүний эрхийн зөрчил байгаа эсэхийг тодруулж тодорхой хариултыг өгөхгүй бол нийгмээрээ айдаст автсан, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөөд байна гэсэн ойлголттой байна гэж холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа. 


Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, “ХЭҮК-ыг сонгон шалгаруулалтаар байгуулж, бие даасан байдлыг хангаж, Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангаж, хүний эрх зөрчигдөж буй газар бүрд очиж, хяналт шалгалтыг хийж, ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байх шаардлагатай. Манай улс Хүний эрх хамгаалагчийн тухай хуультай болсноороо хүний эрхийн индекс өссөн үзүүлэлттэй гарсан. Харин энэ онд буурах хандлага ажиглагдаж байгааг өнөөдөр уулзсан Европын Холбооны Элчин сайд нар анхааруулж байна. Ийм учраас Улсын Их Хурлаас баталсан тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэлийг өгч байна” хэмээлээ. Түүнчлэн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхээс эхлээд цогц бодлого, арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг тэмдэглээд, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо болон ХЭҮК-ыг 14 хоногийн хугацаанд хамтран хүний эрхийн зөрчил гарч буй газруудад хүрч ажиллаж, хяналт шалгалтыг хийж, дүгнэлтээ танилцуулах үүрэг даалгаврыг өглөө. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга, Ардчилсан төрийн хамгийн том хяналт бол цөөнхийн хяналт байдаг гээд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг хүний эрхийн асуудалд идэвх, санаачилгатай хамтарч ажиллахыг уриаллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл