Нийгэм


Завхан аймгийн Шилүүстэй суманд COVID-19 бүртгэгджээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Завхан аймагт коронавируст халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн тул аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Тодруулбал, Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гарагт Улаанбаатар хотоос очсон иргэн болон түүний ээжийн PCR шинжилгээний хариу өнөөдөр /2021.03.03/ эерэг гарч, коронавируст халдварын батлагдсан хоёр тохиолдол бүртгэгджээ. 

Иймд тус аймгийн Шуурхай штабаас Завхан аймаг руу орох, хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэсэн байна.




Холбоотой мэдээлэл