Нийгэм


Усан хөшиг татаж гал унтраах зориулалттай хошуу зохион бүтээв

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн механик-жолооч, ахлах ахлагч П.Буян-эрдэнэ, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Э.Галдан нар гар хошууны зориулалтыг өөрчлөн дөл ихтэй галын голомтруу усан хөшиг татах ажиллагааг нэмэгдүүлэн гурван төрлийн ажиллагаатай болголоо.

Алба хаагчид Бүгд Найрамдах Украйн Улсад үйлдвэрлэгдсэн РСК-50У маркийн гал унтраах бодисыг галын голомтруу бөөн болон хагас цацруулах гэсэн хоёр төрлөөр өгөх зориулалттай гар хошууны зориулалтыг өөрчилсөн байна.

Ингэхдээ хошууны торгон үзүүрийн голчийн дотор зайг богиносгож, гадна тойргийн радиусыг 0,5 мм-ээр өргөсгөсөн гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл