Зөвлөгөө


Оффис дээрээ хэрхэн зөв хувцаслах вэ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN


Бид ажил дээрээ хамгийн их цаг зарцуулдаг. Тийм учраас сайхан харагдахын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй биш гэж үү? Сайхан харагдах нь өөртөө итгэл өгөхөөс гадна ажлын бүтээмжийг нэмэгдүүлж ч болох юм. Харин үүний тулд дараах зүйлсэд анхаарлаа хандуулаарай. 




АРЬС АРЧИЛГААГАА САЙН ХИЙГЭЭРЭЙ


Офисын гэрэл нь арьсны өнгийг алдагдуулж, хар толбыг тодруулж харагдуулдаг. Ийм гэрэлтэй орчинд ажилладаг бол арьсны өнгө засах праймер, Herbalife SKIN сувдан туяатай өдрийн тос зэргийг хэрэглэж болох юм. Мөн эрүүл, өнгөлөг арьстай байхын тулд өглөө, оройд арьсаа тогтмол цэвэрлэж, долоо хоногийн дундуур чанартай маск тавьж байгаарай. 


ЗАВСАРЛАГА АВААРАЙ


Өдөржин ажлын өрөөндөө суух нь олон сөрөг нөлөөг дагуулдаг. Тиймээс арьс арчилгааны алтан дүрмийн дагуу нүүрэндээ нарны хамгаалалттай тос түрхэж, завсарлагааны үеэр гадаа гарахыг хичээгээрэй. Зүгээр л агаарт хэдэн минут алхах нь арьс болон сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг.


ДЭЛГЭЦЭЭС ХАРААГАА САЛГААРАЙ


Компьютерийн дэлгэцийг тасралтгүй хэдэн цагаар ширтэх нь нүд улайж, хөх туяа татахад хүргэн гоо үзэмж, эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс цайны завсарлага авангаа цонхны дэргэж зогсож алсын бараа ширтэж хэсэг хугацааг өнгөрүүлээрэй. Энэ нь нүд, тархийг зэрэг амраах маш үр дүнтэй дасгал болох болно. 


ГАРАА АРЧЛААРАЙ


Гараа чийгшүүлж, арчлахын ач холбогдолыг тайлбарлах шаардлагагүй болов уу. Ялангуяа гараа ойр ойрхон угааж, ариутгалын бодис хэрэглэж байгаа энэ үед чийгшүүлэгч тосыг ширээний ойролцоо байрлуулж, тогтмол хэрэглэхээ бүү мартаарай. 


ХАНГАЛТТАЙ ЧИЙГШИЛ АВААРАЙ


Офисын дүрмээ нягталсны дараа ажлын ширээн дээрээ чийгшүүлэгч ашиглаарай. Хэрвээ цахилгаан хэрэгсэл авчрах боломжгүй бол өдрийн турш ус уухаа битгий мартаарай. 


ЗӨВ ХУВЦАСЛААРАЙ


Ажлын хувцас биед эвтэйхэн байх хэрэгтэй. Хэдий сайхан харагдах нь чухал ч тав тухгүй хувцас таньд саад болохоос гадна, өдрийн турш таагүй мэдрэмжийг төрүүлэх болно. Мөн элэгдсэн хувцаснуудаасаа салах хэрэгтэй. Танд онцгой дурсамж, сэтгэгдэл төрүүлдэг зүйлээсээ салах хэцүү ч хэрвээ хуучирч муудсан бол салах цаг нь болсон. Сайхан хувцаслахын тулд заавал дансаа хоослох шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь цэвэрхэн, индүүдсэн байх хэрэгтэй.




Холбоотой мэдээлэл


Мөнгө олох тухай 12 төөрөгдөл
Мөнгө олох тухай 12 төөрөгдөл
1 долоо хоног, 1 өдөр
Харшлаа сэдрээхгүй байх аргууд
Харшлаа сэдрээхгүй байх аргууд
2 долоо хоног, 1 өдөр