Нийгэм


“Төрөлхийн гажиг засах мэс заслын зардлыг 100 хувь ЭМД-ын сангаас гаргана”

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Энэ  үеэр ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнаран  "ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолд өмнө нь байгаагүй гол онцлог зүйлүүдийг танилцуулъя.  "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд хийж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас  гурван сая төгрөг олгож байсан. Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрд найман сая төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон.Ингэээд төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь ЭМД-ын сангаас   гарна.  Мөн хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас   санхүүжүүлэхээр болсон. Төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээрх өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийхэд даатгалын сангаас 70 хувь, иргэнээс 30 хувийг нь гаргахаар болсон” гэв.

Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл