Нийгэм


Буйр нуурт живсэн хоёр машиныг татаж гаргажээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт долоо хоногийн зайтай хоёр тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живснийг, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу эрэн хайх,  татан  авах ажиллагааг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулжээ.

Тодруулбал 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Буйр нуурт зорчиж байсан иргэний эзэмшлийн суудлын автомашин, мөн сарын 31-ний өдөр нэр бүхий иргэний Хьюндай Либеро маркийн автомашин цасан шуурганд төөрч, мөс цөмрөн живсэн байна. Жолооч, зорчигч нар нь автомашинаасаа амжиж гарсан учраас золоор хүний амь нас эрсдээгүй.




Холбоотой мэдээлэл