Нийгэм


Хот хоорондын том оврын автобус болон суудлын автомашин мөргөлдсөний улмаас хоёр хүн нас барж, 11 иргэн гэмтжээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Говь-Алтай аймгийн Шарга сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т Сондуулт багийн “Улаан тээг” гэдэг газар хот хооронд зорчиж явсан том оврын автобус болон суудлын автомашин мөргөлдсөн ноцтой осол өнгөрсөн шөнө болжээ. Үүний улмаас хоёр хүн нас барж, 11 хүн гэмтэж бэртжээ.


Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба хоёрдугаар сарын 24-ний 01:55 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч нэг автомашинтайгаар 105 км замыг туулан 03:50 цагт очиход Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Грандбирд” загварын том оврын автобус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.


Ослын улмаас Баян-Өлгий аймгийн харьяат 29 настай эрэгтэй болон Ховд аймгийн харьяат 56 настай эмэгтэй нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад, бэртэж гэмтсэн 11 хүнийг Эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 




Холбоотой мэдээлэл