Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг өнөө өглөөний 06.00 цагаас цуцаллаа. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн 95 орчим хувь нь хэвийн ажиллаж эхэлнэ гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд маргаашнаас ямар дэглэм журам мөрдөж ажиллахыг танилцууллаа.