Нийгэм


Алтанбулаг боомтоор иргэдийг пүрэв гаригаас нэвтрүүлнэ

5 өдөр, 20 цаг TIMES.MN

УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор Монгол болон гадаад улсын иргэдийг энэ сарын 25-нд татан авахаар шийдвэрлэлээ.  Бүртгүүлсэн иргэд PCR шинжилгээ өгч, тусгаарлах байрны төлбөр төлсөн байх шаардлагатай гэдгийг Улаан-Үд дэх ерөнхий консулын газраас мэдээллээ.

Гадаадаас ирэх иргэд дараах байдлаар төлбөрөө тушаана. Үүнд:

-Иргэдийг 10 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 500 мянган төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 300 мянган төгрөг,

-Алтанбулаг хилийн боомтоос Дархан хот хүртэл зардал хүний 15000 төгрөг,

-Нийт төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлнэ.

Эх орондоо буцаж буй иргэдийг 10 хоног тусгаарлана. Тусгаарлах хугацаа дууссаны дараа  дөрвөн хоног гэрийн ажиглалтад шилжинэ.Гэрийн ажиглалтад байх хугацаандаа CLIX GPS гэх аппликейшныг өөрийн гар утсанд суулгаж, бүртгүүлэн тус системээр дамжуулан Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг хянах  юм.




Холбоотой мэдээлэл