Эдийн засаг


Банкийг хувьцаат компани болгохтой холбоотой журмын төсөлд санал авч эхэлжээ

4 өдөр, 20 цаг TIMES.MN

Банкны тухай хуулиар арилжааны банкуудыг хувьцаат компани болгохоор зохицуулж, 20 хувиас дээш хувьцаа эзэмшдэггүй байхаар хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөг хянах түр журам"-ын төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр танилцуулж байна.

Энэ журмын зорилго нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөх ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, банк хувьцаагаа нийтэд болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, нэгж хувьцааг санал болгох үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос уг төлөвлөгөөг хянаж, зөвшөөрөхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж.

Журмын төсөлтэй энд дарж танилцах боломжтой юм.




Холбоотой мэдээлэл