Нийгэм


Чартерын тасалбарыг 10 хувиар хөнгөлж, 12 удаагийн нислэг үйлдэнэ

6 өдөр TIMES.MN

Хилийн чанадаас эх орондоо ирэх иргэдийн нислэгийн тасалбарын үнийг 10 хүртэл хувиар хөнгөлж, нислэгийн суудлын тоог нэмэгдүүлэх шийдвэрийг УОК-оос гаргажээ. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан 10 мянга орчим иргэн байгаагаас 60 хувь нь БНСУ зэрэг Азийн орнуудаас байна. Харин 1500 орчим нь АНУ-аас бол үлдсэн хэсэг нь бусад орноос эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан байна.

Гадаадаас ирж буй иргэдэд тусгаарлах байрны гурван төрлийн сонголт өгөхөөс гадна COVID-19-ийн мутацид орсон халдвар бүртгэгдсэн улс орноос эх орондоо ирсэн иргэдийг 14 хоног, бусад иргэдийг 10 хоног тусгаарлах юм. УОК-ын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна.

-Гуравдугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар

-Гуравдугаар сарын 4-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

-Гуравдугаар сарын 5-нд Нурсултан-Улаанбаатар

-Гуравдугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар

-Гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар

-Гуравдугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар

-Гуравдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар

-Гуравдугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар

-Гуравдугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар

-Гуравдугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар

-Гуравдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

-Гуравдугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.




Холбоотой мэдээлэл