Шар


2222У*** дугаар 52 сая төгрөгөөр үнэлэгдлээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Авто тээврийн үндэсний төвөөс зарласан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр өглөө 09:00 цагт эхэлсэн дуудлага худалдаанд 10 дугаарыг оролцуулснаас 2222 УАР улсын дугаар 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ. Дуудлага худалдаагаар үнэлэгдсэн дугаарууд:


2222 УАР - 52,650,000

0012 УАР - 16,500,000

1212 УАР - 10,100,000

2112 УАР - 4,700,000

0082 УАР - 4,250,000

2882 УАР - 3,700,000

0052 УАР - 3,000,000

8282 УАР - 2,750,000

5252 УАР - 2,050,000

2552 УАР - 1,400,000


Өнөөдөр дахин 10 дугаарыг 14:00 цагаас дуудлагаар худалдаална. Өчигдөр эхэлсэн дуудлага худалдаа гуравдугаар сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр удаагийн дуудлага худалдаагаар 20 дугаарыг үнэлэн худалдаалж байна.


Дуудлага худалдаанд оролцогчид дэнчин 50 мянган төгрөг төлж auction.transdep.mn сайтаар оролцдог ба хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болж худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлөн, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм.




Холбоотой мэдээлэл