Улс төр


CЕНСАЦИТАЙ ИШЛЭЛҮҮД:ХҮН нам бол Фрийдландын төлөөлөгчийн газар гэв

4 жил, 5 сар TIMES.MN

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх:

-Манай нам ХҮН-тай нэгдэхгүй. Шуудхан хэлэхэд ХҮН нам бол Фрийдланд гэдэг нөхрийн Монгол Улс дахь бие төлөөлөгчийн газар гээд хэлчихэд нэг их буруу болохгүй. Надад энэ талаар хангалттай баримт байгаа.  Фрийдланд гэж ямар нөхөр байдгийг монголчууд гадарлаж мэдэх болсон. Өмнөговийг цөлмөсөн шигээ  одоо  дахиад  эх орон  руу минь өнгөлзөж түүний санаархалыг энд хэрэгжүүлэхээр зорьж байгаа улстөрийн бүлэглэл бий болчихлоо.


УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар:

-Хариуцлагийн хямрал, улстөрийн хямрал, эдийн засгийн хямрал, тогтолцооны хямрал  Грекийн араас Монгол Улсыг дампууралруу чирсээр байна. Дээр нь шударга ёсны хямрал Монголд нүүрлэлээ.


 -Ерөнхий сайд асан Д.Содном:

-Авлига, албан тушаалаа ашиглан завших гэмт хэргийг эрх мэдэл, албан тушаалтай цөөн хүмүүс л нууцаар үйлддэг. Тэднийг илчлэх, хариуцлага хүлээлгэхэд хань хамсаатнууд нь далдаар бэрхшээл учруулдаг.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.