ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
2 цаг, 4 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 22 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 2 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 2 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 6 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 4 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 5 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 6 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 6 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 19 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр, 1 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 2 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 2 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 6 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 6 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 6 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 6 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 6 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 17 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 19 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 23 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 3 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 3 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 3 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 4 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 6 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 7 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 7 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 7 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 2 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 4 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 4 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Дэлхийд тэргүүлэгч 30 орны нэг болох боломж байна

Парламентын засаглалтай, төлөөллийн ардчиллыг хөгжлийн замаа болгож сонгосон улс орнууд шийдвэр гаргах түвшинд нийгмийн бүлгүүдийн оролцоо, тэнцвэртэй төлөөллийг хангах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гаргасаар байна.

Эдгээр улс орнууд тэнцвэртэй төлөөллийг хангахад эрх зүйн янз бүрийн зохицуулалт ашигладгаас хамгийн түгээмэл нь дэлхийн 137 оронд хэрэгжиж буй КВОТ гэх систем юм. Монгол Улсын хувьд шийдвэр гаргах түвшинд дэх жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 186 орноос 134-т эрэмбэлэгдэж байна.


Нэр дэвшигчийн квотыг 10 хувиар нэмэгдүүлэхэд сонгогдсон эмэгтэйчүүдийн хувь ердөө гурван хувиар л нэмэгдсэн үзүүлэлт байна.


Монгол Улс Сонгуулийн тухай хуульдаа квотыг 20 хувиар тогтоосон нь ижил төрлийн зохицуулалттай орнууд дундаа хамгийн бага үзүүлэлт болсоор ирсэн билээ.

Шийдвэр гаргах үйл явцад нийгмийн олон бүлгүүдийн төлөөллийг хангаж, тэдгээрийн дуу хоолойг сонсож, тулгамдаж байгаа асуудлыг нь оновчтой тодорхойлж байж улс орны хөгжлийг хүн амд тэнцвэртэй хуваарилах боломж бүрддэг учир квот зэрэг аргыг ашиглаж эрх мэдлийг оновчтой хуваарилдаг байна.

Монгол Улс 20 хувийн квотыг хуульчилж байсан 2011 оноос хойш дэлхийн 20 гаруй орон цоо шинээр квот тогтоох эсвэл тухайн үед байсан квотын хэмжээгээ нэмэгдүүлэх зэрэг олон шинэчлэлтүүдийг хийснийг Питсбургийн Их сургуулийн профессор Мелани М.Хьюз онцолсон.

Нэр дэвшигчийн квотыг 10 хувиар нэмэгдүүлэхэд сонгогдсон эмэгтэйчүүдийн хувь ердөө гурван хувиар л нэмэгдсэн үзүүлэлт байна. Тэгэхээр шийдвэр гаргах түвшинд тэнцвэртэй оролцоог хангахын тулд улс орнууд квотын шинэчлэлийг зоригтойгоор хийх нь чухал гэгддэг. Энэ мэтчилэн олон улс квотын шаардлагаа нэмэгдүүлэх хандлага өндөр байгаа бөгөөд Монгол Улс ч энэ чиглэл рүү явна гэдэгт найдаж байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.


Манай улсад эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвшиж, сонгогдохын тулд гурав дахин илүү зардал гаргах шаардлага бий болдог гэсэн албан бус тооцоо бий. Ямартай ч шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлүүдийг хийнэ гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Тэрээр “Жендэрийн тэгш байдлыг хангах гэдэг нь хөгжлийн бүхий зорилтдоо хүрэх замын эхлэл төдийгүй хүний эрхийг хангах суурь асуудал гэдгийг бид ухамсарлах ёстой. Түүнчлэн нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой гэдгийг олон судалгаа харуулдаг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг хоёр хувиар нэмэгдүүлэхэд авлига найман хувиар буурдаг гэсэн Дэлхийн банкны судалгаа байдаг гэдгийг мөн дурдаж байв.


Монгол Улс шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээрээ 29 дүгээр байр хүртэл урагшилж, дэлхийд үлгэр жишээ, тэргүүлэгч 30 орны нэгд албан ёсоор багтах боломж байна


Монгол Улсын хувьд нийгэм соёлын хүчин зүйлээс шалтгаалан холбогдох хууль дахь квотыг хүн амын төлөөлөлд дүйцүүлэн нэмэгдүүлэх, улс төрийн намуудын амлалтыг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн саад бэрхшээлүүдийг арилгах зэрэг арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлж байж богино хугацаанд ахиц гаргах боломжтой.

Одоо яригдаж буй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульдаа квотын хэмжээг зоригтойгоор нэмэгдүүлж, парламентын нийт гишүүдийн 40 хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлж чадвал Монгол Улс шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээрээ 29 дүгээр байр хүртэл урагшилж, дэлхийд үлгэр жишээ, тэргүүлэгч 30 орны нэгд албан ёсоор багтах боломж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсыг жагсаалтад ахиулах, зөвхөн эмэгтэйчүүдэд ч хамааралтай асуудал бус тэнцвэртэй төлөөлөл бий болсноор хүний хөгжил сайжирч, нийгмийн суурь асуудлууд шийдэгдэж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө нь хүлээсэн үүрэг, зорилтуудаа хэрэгжүүлэх чухал алхам юм.

Сэтгэгдэл