Зөвлөгөө


Өвлийн улиралд арьсаа арчлах аргууд

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хүйтэн сэрүүний улиралд нүүрээ будахдаа анхаарах ёстой зүйлсийг хүргэе. Бид энэ улиралд арьс арчилгааны бүтээгдэхүүнээ ч солих хэрэгтэй.

  • Илүү тэжээллэг арьс арчилгааны тос, тоник болон суурь крем рүү шилж. Өвлийн улиралд тос нь бидний арьсыг температурын нөлөө, салхинаас хамгаалах ёстой.
  • Өдөр тэжээл өгөөд шөнө сайтар чийгшүүл.
  • Нунтаг пудрээс татгалз. Нунтаг энгэсэг болон тень нь арьсыг нэмж хуурай болгоно.
  • Хацар өнгөлөгч нь өвөлд илүү байгалийн, гоё харагддаг. Харин илүү өтгөн, тосон бүтэцтэйг хэрэглэхийг зөвлөж байна.
  • Нүдний будагны хувьд илүү тогтоц сайтай бүтээгдэхүүн сонго. Ялангуяа сормуусны будаг. Хамгийн тохиромжтой сонголт бол дулаанд тэсвэртэй бөгөөд зөвхөн бүлээн усаар угаахад арилах будаг юм. Зөв будгаа сонгосон танд цас, бороо аймаар зүйл биш.
  • Уруулын арчилгаа маш чухал. Учир нь өвөлд уруул хамгийн түрүүнд чийгээ алддаг. Шөнийн турш чийгшил өгөх бүтээгдэхүүн хэрэглэ. Уруулаа будахаас өмнө чийгшүүлэхээ бүү мартаарай! Өвлийн улиралд уруул маш хуурай байдаг тул гялалзуулагчтай будгаас татгалзах нь дээр. Гялалзуулдаг будагт чийгшил маш бага байдаг. Е витамин болон бусад тэжээл ихтэй уруулын будаг хэрэглэ.
  • Өвөлд хүйтэн өнгө илүү зохино. Улбар шар, тоорын, алтлаг өнгөнүүдээ зундаа үлдээгээд саарал, бор, ягаан, улаан хүрэн, цэнхэр өнгөнөөс зоригтой сонго.



Холбоотой мэдээлэл


Үс уналтыг хэрхэн зогсоох вэ?
Үс уналтыг хэрхэн зогсоох вэ?
1 долоо хоног, 2 өдөр