Улс төр


АН Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслийг улстөржихгүй яаралтай хэлэлцүүлэх хүсэлт хүргүүллээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны нэгдүгээр сарын 08-нд  “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн барьсан боловч хэлэлцэх асуудлын товд оруулалгүй гурван долоо хонож байна.

Гэтэл цар тахалтай холбоотой бусад асуудлуудыг 7 хоногийн дотор хэлэлцэх асуудалд оруулж байна. 

Ерөнхийлөгчөөс өргөн барьсан тогтоолын төслийг улс төржихгүй яаралтай хэлэлцэх нь зүйтэй тул энэ асуудлаар АН-ын бүлгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт өнөөдөр хүргүүллээ.




Холбоотой мэдээлэл