Нийгэм


Танилц: Аймгуудын Онцгой комиссоос иргэдээ татан авахаар төлөвлөсөн хуваарь

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Өнөөдрийн байдлаар аймгуудын Онцгой комиссоос иргэдээ татан авахаар төлөвлөсөн хуваарийг нэгтгэн шинэчлэн танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тухайн аймгийнхаа шуурхай штабын утсанд холбогдоно уу...

Улаанбаатар хотоос аймагтаа очсон иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа буюу 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд буцаж гарах боломжгүй. 

Мөн иргэн та ПСР шинжилгээнд хамрагдсан бол хотоос гарах хүртэл хугацаандаа хариуцлагатай байж олон нийтийн газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөж байна.

Шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч энэ нь тухайн шинжилгээ өгөгдсөн цаг үедээ л та халдварын шинж тэмдэггүй байсныг тодорхойлж байгаа бөгөөд шинжилгээ өгснөөс хойш хотоос гарах хүртэл хугацаандаа хайнга хандаж халдварын эрсдэл бүхий бүс нутгаар зорчсон бол ойрын болон дам хавьтагч болсноо мэдээгүй байх магадлал өндөр гэдгийг анхаараарай.





Холбоотой мэдээлэл