Нийгэм


НӨАТ-ын сугалааг болиулах санал хүргүүлнэ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

ШӨХТГ болон холбогдох байгууллагууд НӨАТ-ын сугалаа шударга явагдаж байгаа эсэхэд шалгалт хийж эхэлсэн. Тэгвэл өчигдөр /2021.01.25/  НӨАТ-ын сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийжээ. Энэ долоо хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэн эцэслэх юм байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Бид Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлнэ. Мөн НӨАТ сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна” гэлээ.




Холбоотой мэдээлэл