Улс төр


Үнэнтэй хүн үлдэх учиртай

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

Дэлхий нийтийг цочроосон, олон хүний халуун амийг аван одож буй “Ковид-19” цар тахал өнөөдөр ч хүн төрөлхтний хэвийн амьдралыг зогсоож, зориг, зүрхийг бөхөөсөөр байна. БНХАУ-д 2019 оны арванхоёрдугаар сард анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш хэдийн жил гаруйн хугацаа өнгөрчээ. Харин Монгол улс зөв менежмент, цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг маш оновчтой хэрэгжүүлж ирсний үр дүнд 2020 оны арваннэгдүгээр сарыг хүртэл дотооддоо халдварыг тархаалгүй ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалж чадсан. Үүнд Д.Сарангэрэл сайдын эрүүл мэндийн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж зөв ажилласны үр дүн их ээ.


Монгол Улсад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн ч эрүүл мэндийн салбар төр засаг, түмэн олонтойгоо хамтарч эх орондоо амьдарч буй иргэдийнхээ дунд коронавирусын халдвар гаргаагүй хуруу дарам цөөн орны нэг болсон. ДЭМБ Монголчуудаас туршлага хуваалцахыг дэлхий нийтээр уриалан баримтат киног бүтээсэн нь ердөө саяхан.

Дэлхий нийт коронатай зэрэгцэн амьдарч байхад монголчууд гайхал вирусийг тусгаарлан эдгээж Уханиас улбаатай эхний давалгааны ард амжилттай гарсан. Урьдчилан сэргийлж чадсан. Хориглон хамгаалсан. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа амжилттай эмчилсэн. Хүнд цаг үе ирэхэд “гэрээ мартсан гэсэр”, цагаан нөмрөгт баатрууд олон.




Тиймээс эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг боломжтой бүх хэлбэрээр Засгийн газар шийдвэрлэж байлаа. Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн 2014 оноос хойш нэг ч удаа нэмээгүй цалинг энэ засаг 2 удаа нэмж дахин нэмэхээр тооцоолж суусан нь Д.Сарангэрэл сайд.

Дараа нь тэр БОАЖ-ын салбараар овоглох болов. Яамаа сольсон ч ямбаа нэмээгүй, ажлаа, хурдаа нэмсэн хүн бол тэр. Ажлаа авсан даруйдаа НҮБ, ДЭМБ, ЖАЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг гэсэн олон улсын томоохон байгууллагын төлөөлөл, БНСУ, Япон, Унгар, Австрали, Их Британиас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааныхаа чигийг “зурагласан”. Дараа нь байгаль орчинтойгоо танилцаж, орон нутагт ажилласан. Олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан, Хэнтийн аялал жуулчлалын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан ой бүхий аймаг, сумдад хүрч ажиллав. Энэ хугацаанд хоёр чухал шийдвэр гаргасныг нь онцлох нь зүйтэй. Эхнийх нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтаар нь ашиглах шийдвэр.



Дараагийнх нь Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхны саналыг харгалзан ийм шийдвэр гаргаж байв. Засаг огцрох сураг дуулдаж байгаа ч энэ засгаас хийсэн юмтэй, хэлэх үгтэй хүний нэг нь Д.Саранэгэрэл.



УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаанд дэлхий нийтийг хамарсан халдварт өвчний үед салбараа нэгдсэн удирдлагаар хангаж, ур чадвар, зүрх сэтгэл, хамтын хүчээр дотооддоо халдварыг тархааж алдлаагүй. Юу үнэн, энэ үнэн. Үнэнтэй хүн үлдэх учиртай. Сайн менежер, дайчин, сэтгэлтэй, торгон мэдрэмжтэй эмэгтэй сайд Засгийн газарт шигтгээ болж зайлшгүй байх ёстой.




Холбоотой мэдээлэл