Улс төр


Ш.Адьшаа: Миний зөвлөх А.Отгонбаатар жагсаалд оролцсон нь надтай хамаагүй

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатарыг туслахын ажилда авсан тухайгаа тайлбар мэдээлэл өглөө.

Ш.Адьшаа "Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатартай би 10 жилийн өмнөөс найзалж, шударга үнэний төлөө энэ залуугийн хийж буй үйл хэрэгт хамтарч ажиллаж байсан. А.Отгонбаатар сарын өмнөөс надтай уулзаж, эрх баригчдын булхай, нийгэмд болохгүй байгаа бусармаг үйлдлийг илчилсний төлөө маш их дарамтад байна гэж хэлсэн. Цагдаа, тагнуул, хүчний байгууллагын дарамтад байгаа учир хамгаалалтад авч өгөхийг надаас хүссэн. УИХ-ын гишүүн хүнийг хамгаалалтад авах боломж байхгүй. Ганцхан арга боломж нь өөрийнхөө зөвлөхөөр томилж, энэ хүнийг улс төрийн хувьд хамгаалж байна. Энэ томилгоог жагсаал болохоос өмнө хийсэн. Энэ бол өчигдрийн жагсаал цуглаантай ямар ч холбоогүй. УИХ-ын тамгын газар ямар улс төрийн агуулгатайгаар миний албан бичгийг олон нийтийн сүлжээнд цацаж байгааг ойлгохгүй байна" гэв.




Холбоотой мэдээлэл