Нийгэм


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

Дөнгөж  амаржсан эмэгтэйг коронавирустэй гэх шалтгаанаар зүй бусаар тээвэрлэж ХӨСҮТ-д хүргэсэн үйлдэл олон нийтийн дургүйцлийг хүргэж, Сүхбатаараын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан.

 

Хариуцлага алдсан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр дөнгөж сая Эрүүл мэндийн яамнаас гарчээ. 

 

Үүссэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тушаалаар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. Мөн Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм. 




Холбоотой мэдээлэл