Нийгэм


ЦУОШГ: Даваа гаригаас хүйтний эрч чангарна

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна. Тэгвэл ирэх долоо хоногоос бюуу даваа гаригаас хүйтний эрч чангарахыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнөөдөр /2021.01.21/ нийслэлд 7-9 хэм хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус байна. Цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.




Холбоотой мэдээлэл