Нийгэм


МҮОНРТ-ийн захирал Н.Дэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдсан. Тус хуралдаанаар МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэл болон ажилчдынх нь шаардлагын дагуу саяхан ерөнхий захирлаар томилогдсон Н.Дэмбэрэлийн асуудлыг хэлэлцжээ. Улмаар МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Н.Дэмбэрэл нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд уг албан тушаалд томилогдоод байсан юм. 

Мөн түүний оронд Г.Гэрэлийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргажээ




Холбоотой мэдээлэл