Нийгэм


Өвөлжилт хүндэрсэн аймгуудын 1000 өрхөд тусламж үзүүллээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 2021 оны 1 сарын 17,18,19-ны өдөр өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламжийг хүргэж байна. Дээрх байгууллагууд хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн тусламжийг Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Төв, Архангай, Говь-Алтай аймгийн  53 сумын 1000 өрхөд үзүүлэх юм.

Хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн өрхийг сонгож, тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тусламжид хамрагдах зорилтод бүлгийн малчид малын тооноосоо хамаарч дунджаар 640-905 мянган төгрөгтэй тэнцэх 460-835 кг тэжээлийн тусламж авах юм. 




Холбоотой мэдээлэл