Нийгэм


Нийслэлд 562 мянган хүнийг COVID-19 шинжилгээнд хамруулжээ

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

Өнөөдрийн байдлаар /2021.01.19/ий өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 12033 хүн хамрагдсан байна.

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 36, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 13 багт нийт 356 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд  562.088 хүнийг шинжилгээнд хамруулснаас 489.919 хүнд /PCR/-ийн шинжилгээ, 88.498 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 709, ойрын хавьтал 3488 дам хавьтал 21.845 хүн байна.




Холбоотой мэдээлэл