Нийгэм


Шүүх хурал дээр Г.Маралмаа цус алдаж, таталт өгчээ

4 жил, 7 сар TIMES.MN

Дөрвөн настай охиноо зодож улмаар амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд боллоо.

Өнөөдрийн шүүх хуралдаанд Т.Цогт, Г.Маралмаа нарыг Цагдан хорих 461-р ангиас авчирсан боловч шүүгдэгч Г.Маралмаагийн бие гэнэт муудаж, таталт өгч, их хэмжээний цус алдсан учраас яаралтай түргэн тусламжийг дуудаж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Иймээс шүүх хуралдааныг энэ сарын 17-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.