Газар дээрээс нь


Ц.Эрдэнэбаяр: АИ92 төрлийн бензин 150-200 орчим төгрөгөөр өсөх тооцоо байна

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "АМГТГ-аас тухайн шатахууны литр тутмын үнэ бодитой эсэхэд дүгнэлт гаргадаг. АИ92 төрлийн бензиний одоогийн байдлаарх өртөг нь 1540 төгрөг. Үүнд аж ахуйн нэгжийн ашгийн хэмжээ ороогүй. Хэрвээ ашгийн хэмжээ хоёр хувиар орвол АИ92 төрлийн бензин 150-200 орчим төгрөгөөр өсөх тооцоо байна. Манай улсын хувьд шатахууны үнэ гадаад зах зээлээс хамаарч өсдөг. Одоогоор А-80 81 хоног, АИ92 бензин 47, дизель түлш 26, онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна. Монгол Улсын түлшний нөөц хэвийн гэж үзэж болно. Газрын тосны үнэ одоогийн байдлаар тогтворгүй байна. Гэхдээ өргөн хэрэглээний АИ92 авто бензиний үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авч, одоогийн үнэ болох 1450 төгрөгт тодорхой хугацаанд барьж ажиллана. Бусад дизель түлшний хувьд гадаад зах зээлээ дагаад үнийн өсөлт гарна” гэлээ.




Холбоотой мэдээлэл