Нийгэм


Ахлах Гоо Засалч Г.Дашцэрмаа: DPL нь ямарч аюулгүй өвдөлтгүй, үр дүн өндөр найдвартай эмчилгээ юм

1 сар, 2 долоо хоног TIMES.MN


Энэ удаад бид “Queen`s Med clinic and luxury salon”- ны Ахлах Гоо Засалч Ганхүүгийн Дашцэрмааг урьж ярилцлаа. Тэрээр сүүлийн 10 гаруй жил арьс, гоо сайхны салбарт ажиллаж байгаа бөгөөд түүнтэй үсний ургалт зогсоох лазер эмчилгээний талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

-Таньд энэ өдрийн мэнд хүргэе!. Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд нэлээдгүй эрэлттэй болсон үсний ургалт зогсоох үйлчилгээний талаар хэдэн зүйл асуух гэсэн юм? Юуны түрүүнд Үс гэж юу вэ?. Үсний бүтэц төрлийн талаар ерөнхий ойлголт өгөхөөр яриагаа эхлэх үү?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Үс нь арьсны дайвар бөгөөд арьснаас дээш гарсан хэсгийг ил хэсэг, арьсан доторх хэсгийг уг хэсэг гэж нэрлэнэ. Үсний уг нь тархилаг, холтослог, кутикул гэсэн 3 давхаргатай бөгөөд  эдгээр нь үсний угийн төгсгөлийн булцууг үүсгэнэ. Булцуу нь арьсны өөхөн эдээс түрж орсон цусны судас, мэдрэлийн ширхэгтэй холбогдож үсний тэжээл, шаардлагатай найрлагаар хангагдаж үсний ургалтыг бий болгоно. Мөн энэ хэсэгт үсний өнгийг үүсгэгч меланоцит эсүүд байрладаг. Мөн тосны булчирхайн цорго нээгдэнэ.

Үсийг гаднах харагдах байдлаар нь : Шар үс- бүх биеийн гадаргуугийн үс.  Урт үс – толгойн үс. Ширүүн үс- сахал, сормуус хөмсөг гэх мэт ангилдаг.

-Танайд үсний ургалт зогсоох ямар төрлийн  үйлчилгээ байгаа бэ?

-Манайд үсний ургалтыг удаашруулан эмчлэх DPLHR аппаратан эмчилгээ байдаг. Ихэнх хүмүүсийн дунд маш буруу ойлголт байдаг. Энэ нь юу вэ? гэхээр үсний ургалт бүр мөсөн зогсоно гэж ойлгодог. Ямар ч төрлийн лазер, бүтээгдэхүүнүүд нь үсийг бүр мөсөн арилгах чадалгүй байдаг ба байгалаас нөхөн төлжиж байгаа процессыг аппратны үйлчилгээ насан туршид нь зогсоох боломжгүй зөвхөн тодорхой хугацаанд ургалтыг нь зогсоож, удаашруулах үйлчилгээ үзүүлдэг юм.

-Таны танилцууулах гэж байгаа DPLHR гэж юу бэ?

-DPL /HR/ буюу Dual Pulse Light /hair remover/ гэсэн үгний товчлол бөгөөд хүчтэй импульсийн гэрлийг өөртөө багтаасан технологийн дэвшилтэд процедур юм. Лазер эмчилгээний хамгийн эрсдэл багатай, биеийн бүх хэсгийн үсийг ямарч өвдөлт зовиулгүйгээр найдвартай эмчлэх процедур юм.

-Үсний ургалтыг хэрхэн зогсоодог, хэрхэн үйлчилдэг вэ?

-Үсний эд эсэд багтах меланин нь DPL гэрлэн лазерийн туяанд халж тэлснээр үс ургах явц удааширч, мөн үсний фолликулыг пигментүүдэд хүрч үйлчлэн түүнийг гэмтээж шинэ үсний фолликул ургахаас сэргийлж тогтмол орсноор тодорхой хугацаанд зогсох үйлчилгээ юм.

-Хүний үс хэр эрчимтэй ургадаг вэ?

-Үсний ургалт нь анаген, катаген, телогенгэсэн 3 үе шаттай явагддаг.Энэ нь үс хэсэг хугацаанд ургаад, тэгээд амраад, төгсгөлд нь унадаг гэсэн үг. Энэ 3 үе шат нь цикл маягаар эргэлдэнэ. Тэгэхээр идэвхтэй ургалтын үедээ яваа үс бүрэн ургалт нь зогсохгүй хурдан ургах гээд байдаг талтай. Бид гаднаас нь хараад таны үс нь шатан дээрэн байна гэж хэлэх боломжгүй байдаг.

-DPL эмчилгээ нь хэр зэрэг аюултай вэ?

-Хамгийн бага аюулгүй ба Дэлхий даяар үсний ургалт удаашруулан тодорхой хугацаанд зогсоох шидтэй dpl- ийн аюулгүй байдал, үр нөлөөг нотолсон олон судалгаа хийгдсэн байдаг. Эдгээр судалгаанууд дээр үндэслэн биеийн үснээс салах хамгийн үр дүнтэй, хамгийн бага аюулгүй арга бол dpl лазерын гэрлэн эмчилгээ гэж үзсэн байгаа.Тэгэхээр эмнэл зүйн хувьд батлагдсан гэсэн үг юм.

-DPL эмчилгээний давуу тал нь юу вэ?

-Вакс тогтмол хийлгэх бритва-р байнга хусах химийн гуужуулалтаар гуужуулан унагаах зэргээр үсний ургалтын асуудлаа шийдэх нь төдийлөн тохиромжтой аргууд биш юм. Вакс байнга хийлгэх нь арьсыг хэт халааж эмзэгшүүлэх, хүчтэй таталт өгснөөр унжилт сулралт үүсэх, арьс өнгөө алдаж харлах зэрэг сөрөг үр дагавартай. Тогтмол хусах нь арсыг хөхрүүлэн гэмтээх үсний ширхэг бүдүүрч ургах,  үсний ургалт түргэсэх, үзэмжгүй харагдах зэрэг мөн л сөрөг талтай.

-Манай DPL эмчилгээний давуу тал бол ямарч сөрөг нөлөөгүй, арсыг түлж харлуулж гэмтээхгүй, үсний ширхэг нарийсч удаан ургадаг, арсыг давхар цайруулж, эмзэгшилт дарж ямарч унжилт сулралт өгөхгүй богино хугацаанд үсний ургалтын асуудалаа шийдэх боломжтой. Мөн биеийн бүх хэсэгт хийж болдогоороо маш их давуу талтай аппаратан үйлчилгээ юм. Гирсутизмтай хүмүүсийн хувьд уг үйлчилгээ маань маш зөв сонголт юм.

-Уг үйлчилгээг хийлгэхэд өвдөлт мэдрэгдэх үү? Эмзэг арьсанд хийж болох уу?

-Бусад төрлийн лазер болон гэрлэн эмчилгээнээс хамгийн том давуу тал бол өвдөлтгүй байхад оршдог. Зөвхөн халуун дулаан мэдрэмж өгдөг ба ямарч сөрөг нөлөөгүй. Арьсанд цочрол өгч гэмтээх тохиолдол байхгүй баэмзэг арьсанд ч хийж болдог маш зөөлөн явагддагаара мөн давуу талтай эмчилгээ юм.

-DPL эмчилгээний үр дүнг үзэхэд хэр хугацаа шаардагдах вэ?

-Хүн бүрийн арьсанд өөр өөрөөр нөлөөлдөг ч ихэнх үйлчлүүлэгч нарт маань ердөө 1-3 дахь оролтын дараагаас үсний ургалт удаашран нарийсч хэсэгчлэн ургалт нь багассан үр дүн харагддаг ба 3с дээш оролтын дараа үр дүн илт харагддаг байгаа.

-Хэдэн удаагийн үйлчилгээнд орох ёстой бэ?

-Энхний удаа үйлчилгээнд орохдоо заавал курсээр нь 14-21 хоногын зайтай 3-10 удаагын давтамжтай орж байж үр дүн харагдана. Заа үр дүн гарсанаас хойш курс эмчилгээ дуусаад биеээ байнга үсгүй зөөлөн сэтгэл хангалуун болтлоо,шинэ үсний нөхөн төлжилтөөс урьдчилан сэргийлэн 2-3 сардаа тогтмол 1 удаа, шаардлагатай тохиолдолд 1 сард 1 удаа орж хэвших хэрэгтэй.  Жич: DPL нь зөвхөн үсний ургалтын үе шатанд л үр дүнтэй байдаг.

-Үйлчилгээнд насны хязгаар бий юу?

-Насны хязгаар нь 16 болон түүнээс дээш бүх насны эрэгтэй эмэгтэй хүмүүст зөвлөж байгаа ба биеийн бүх хэсэгт хийж болно.

-Энэ аппарат нь хэр хүчээр үйлчилдэг бэ?

-550-950 nm гэрлийн импульсийг ашиглан энерги дамжуулдаг бөгөөд импульс тус бүр нь 7-15 дэд импульс агуулагддаг ба импулсийн энергийг олон дэд импульсэд жигд тархаж, улмаар импульс тус бүрээр дамжин энергийн гэрлийг баталгаажуулан дамжуулан өгч үйлчилнэ. Эмчилгээнд орох үедээ үсээ зөвхөн хуссан байх шаардлагатай бөгөөд гэрлийн энерги нь үсний фолликулуудад аль болох хурдан хүрч үйлчлэх зорилготой ба үсний уг нь гэрлийг шингээх гол үүрэг гүйцэтгэдэг юм.

-DPL эмчилгээнд хориглох заалт гэж байдаг уу?

-Хэдийгээр уг аппарат маань сөрөг нөлөө үзүүлдэг гэж батлагдсан тохиолдол гараагүй боловч бид урьдчилан сэргийлэх байдлаар жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэд орохыг хориглодог.

-Таньд манай уншигч нарт зөвлөх нэмэлт зөвлөгөө мэдээлэл байна уу?

-Лазерын эмчилгээгээр урьд нь боломжгүй мэт санагдаж байсан гоо сайхны заслыг хийдэг болсон ба хэрвээ та лазерын болон гэрлэн эмчилгээнд орох гэж байгаа бол тухайн эмнэлэг эмч, гоо засалч нар мэргэжлийн шаардлага хангахаар мэргэжлийн хүмүүс эсэхийг сайн судалж мэдэж авах хэрэгтэй. Мөн тухайн эмчилгээ засалд хэрэглэж болох  багж хэрэгсэл хэрэглэж байгаа эсэх хаанахын ямар аппарат хэрэгсэл хэрэглэж байгааг сайтар анзаарах байх хэрэгтэй.  Мөн үр дүн хэр гарч байгаа талаар тодруулан асуухад илүүдэхгүй. Манай эмнэлэгийн DPL аппарат нь 2020 оны хамгийн сүүлийн үеийн аппарат байгаа ба олон жилийн туршлагатай  гоо засалчид ажилладаг байгаа.Баярлалаа

Дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсан таньд баярлалаа




Холбоотой мэдээлэл