Нийгэм


Хөвсгөлд шөнө дөрвөн удаа давтан газар хөдөлжээ

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар энэ сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Тэгвэл тус сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газар өчигдөр  08:56 цагт 4.4 магнитуд, 01.18-ны өдрийн 01:39 цагт 3.8 магнитуд, 02:54 цагт 4.0 магнитуд, 05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй давтан хөдлөлт тус тус болсон байна. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.




Холбоотой мэдээлэл