Нийгэм


Тусгай үүргийн онгоцоор үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 14-ний 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

 

Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жудо бөхийн  “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ.

 

Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл