Нийгэм


Нийслэлийн хэмжээнд Ковид-19 халдварын шинжилгээнд 12484 хүн хамрагдлаа

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN


🔰 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 12.484 хүн хамрагдсан байна.

🔰 Ажилласан шинжилгээний төв 30, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 12 багт нийт 361 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

🔰 Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 496.197 хүнийг шинжилгээнд хамруулснаас 424.057 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.469 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. 

👉 Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 639, ойрын хавьтал 3121, дам хавьтал 21.184 хүн байна.





Холбоотой мэдээлэл