Нийгэм


Сэлэнгэ аймгийн Ковидын тасагт эмчлэгдэж байсан 7 иргэн бүрэн эдгэрч, сувилалын хяналтад шилжлээ

2 долоо хоног TIMES.MN

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчлэгдэж байсан 7 иргэн бүрэн эдгэрч бүгд сувилалын хяналтад шилжлээ. 

Ингээд халдвар авсан 217 иргэн эдгэж, сувилалын болон гэрийн хяналтанд бүрэн гараад байна. Эдгэрсэн иргэддээ болон аймгийн хэмжээнд хяналт, тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Сэлэнгэ аймаг "Ногоон бүс" болох ойрхон байгаа хэдий ч энэ цаг үед ард иргэд маань  анхаарал, сэрэмжээ алдалгүй халдвар, хамгааллын дэглэмээ сахиарай. 

Ж.Од даргатай нэгдсэн эмнэлгийнхээ эмч, ажилтнууддаа болон дэглэмээ хариуцлагатай сахисан сэлэнгэчүүддээ талархал илэрхийлье.




Холбоотой мэдээлэл