Нийгэм


Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байшингаа санаатайгаар шатаажээ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нуурмагт багийн “Хамар даваа” гэдэг газар тус сумын харьяат малчин Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа санаатайгаар шатаажээ. Гал түймрийг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт малчин Б (46 настай, эрэгтэй) өртөж нас барсан тухай мэдээллийн тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.




Холбоотой мэдээлэл