Шар


Коронавирусний үед үсчний газруудыг яагаад хаадаг вэ?

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN
КОРОНАВИРУСИЙН ҮЕД ҮСЧНИЙ ГАЗРУУДЫГ ЯАГААД ХААДАГ ВЭ?
Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг нэг шатаар бууруулж, 18 чиглэлийн үйл ажиллагаанаас бусад үйлчилгээг нээхээр шийдвэрлэсний дотор үсчний үйлчилгээний салбар багтаагүй билээ. Тэгвэл яагаад үсчний газруудыг хаадаг вэ?
Монгол Улсад дотооддоо коронавирусийн халдвар тархсанаас хойш сүүлийн хоёр сарын хугацаанд үсчин, гоо сайхан зэрэг олон салбарын үйл ажиллагаа зогссон. Тэгвэл үсчин, гоо сайхны газруудыг хаасан тохиолдол зөвхөн манайд хэрэгжиж байгаа журам биш бөгөөд үсчний газраар үйлчлүүлсэн хүн коронавирусийн халдвар авах эрсдэлтэй гэдгийг ДЭМБ-аас анхааруулжээ.Тиймээс Коронавирусийн хоёр, гурав дахь давлагаа эхэлсэн Итали, Бельги, Их Британи, Герман, Дани зэрэг улсуудад үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээг түр хугацаанд хориглоод байгаа юм. Учир нь:
-Үсчин үйлчлүүлэгчийн үсийг засахыг тулд маш ойрын зайнаас харьцах шаардлага гарна. Энэ нь хүн хоорондын 1.5-2 метрийн зай барих дэглэмийг зөрчиж байна.
-Үсээ будуулах зэрэг үйлчилгээ авахад 1-2 цаг шаарддаг учир халдвар тархах эрсдэлтэй.
-Үсчин бээлий өмсөхгүйгээр үйлчлүүлэгчийнхээ үсийг угаах нь вирусийн халдвар авах эрсдэл дагуулна.
-Үйлчлүүлэгчийн үсийг сэнсдэж байхад халдвар авах эрсдэлтэй.
-Шинж тэмдэггүй халдвар тээгчид олширсон. Ялангуяа залуучуудын дунд коронавирусээр шинж тэмдэггүйгээр өвчлөх тохиолдол их байгаа нь эрсдэл дагуулна гэж үздэг байна.
Харин манай орны хувьд үсчин, гоо сайхны газруудыг хаах болсон бас нэг шалтгаан нь агааржуулалтын систем муу, мөн бага зай, талбайд олон үсчин нэг доор ажилладаг нөлөөлдөг байна.
Хэрэв үсчин, гоо сайхны газруудыг нээвэл дараах зөвлөмжийг дагах ёстой гэнэ.
-Амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх
-Үсчин, гоо сайхны газрын хаалганы бариулыг хоёр цаг тутамд ариутгах
-Үйлчлүүлэгчийн гадуур хувцас, үсэнд нэг удаагийн бээлийгүйгээр хүрэхгүй байх
-Үйлчлүүлэгч болгонд нэг удаагийн бээлий ашиглах
-Үсчний газрын сандал хоорондын зайг 2 метрээс доошгүй байлгах
-Төлбөр тооцоо хийхдээ бэлэн мөнгө авахаас зайлсхийх
-Үс засаж байхдаа нүүр, хамар, амандаа гар хүргэхгүй байх
-Хүлээлгийн өрөөнд үйлчлүүлэгчдийг бөөгнөрүүлэхгүй байх
-Үйлчлүүлэгчдийн нэр, утасны дугаарын тэмдэглэл хөтлөх



Холбоотой мэдээлэл


Та муурны насыг тоолж мэдэх үү?
Та муурны насыг тоолж мэдэх үү?
2 долоо хоног, 1 өдөр