Нийгэм


Улсын хэмжээнд 2020 онд 75.7 мянган эх амаржжээ

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Улсын хэмжээнд 2020 онд 75.7 мянган эх амаржсан нь өмнөх оноос 1907 (2.5%)-гоор буурсан байна. Амаржсан эхчүүдийн 55.6 мянга (73.5%) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1700 (3.0%)-гаар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 236 (0.3%) нь гэртээ төрсөн нь өмнөх оноос 7  (3.1%)-гоор нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сард 6310 эх амаржиж, өмнөх сараас 278 (4.6%)-аар нэмэгджээ. Амаржсан эхчүүдийн 4364 (69.2%) нь 6, түүнээс дээш удаа хяналтад хамрагдаж, өмнөх сараас 204 (4.5%)-өөр буурсан байна. Амаржсан эхчүүдийн 23 (0.4%) нь гэртээ төрсөн бөгөөд өмнөх сараас 7 (43.8%)-гоор нэмэгджээ.

Улсын хэмжээнд 2020 онд нас баралтын 16.0 мянган тохиолдол бүртгэгдсэний 66 (0.4%) нь гадаадад, 15.9 мянга нь Монгол Улсын нутагт байна.
Нийт нас баралтын 4463 (28.0%) нь эмнэлэгт, 11461 (72.0%) нь гэрийн (бусад газарт) нас баралт байна. Нийт нас баралт өмнөх оноос 1281 (7.4%)-ээр, гэрийн (бусад газарт) нас баралт 839 (6.8%)-өөр, эмнэлгийн нас баралт 442 (9.0%)-оор тус тус буурчээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.




Холбоотой мэдээлэл