ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
2 цаг, 24 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 22 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 2 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 2 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 7 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 4 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 5 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 6 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 6 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 19 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр, 1 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 2 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 2 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 6 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 6 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 6 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 6 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 6 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 17 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 19 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 23 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 3 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 4 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 4 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 4 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 6 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 7 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 7 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 7 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 2 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 4 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 4 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

III Чарльзын хаан ширээнд өргөмжлөх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Их Британийн хаан III Чарльз албан ёсоор хааны титмээ зүүх түүхэн өдөр ирэх бямба гарагт тохиож байгаа. Хаан ширээнд залрах энэхүү хүндэт ёслолд дэлхийн улс орнуудын удирдагчид, нөлөө бүхий зочид уригдсан. Манай улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт, мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцохоор хүлгийн жолоо залжээ.

Их Британийн төдийгүй дэлхийн түүхэнд тодоор бичигдэх энэхүү өдрийн талаар олон улсын тоймоороо онцолж байна.

 

ЧАРЛЬЗ ХААН 1661 ОНД БҮТЭЭСЭН ТИТМИЙГ ТЭРГҮҮНДЭЭ ЗАЛНА

 

Өнгөрсөн есдүгээр сард Хатан хаан II Элизабет таалал төгсч, түүний хүү Уэльсийн хунтайж Чарльз Их Британиас гадна, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнуудын төрийн тэргүүн болсон юм. Өдгөө 74 настай III Чарльз хамгийн өндөр настайдаа хаан ширээнд заларч байгаа эрхэм дээдэс болж буй. Тэрээр энэ өдөр гэгээн Эдвардын титмийг албан ёсоор тэргүүндээ зална. 1661 онд II Чарльз хаанд зориулан бүтээж байсан цэвэр алтаар хийсэн, үнэт чулуун шигтгээтэй дахин давтагдашгүй энэхүү титмийг түүний ээж 1953 онд 25 настайдаа өвлөж байсан түүхтэй. Харин хааны гэргий Камилла хатан Хатан хаан Маригийн титмийг анх удаа өмсөх эрхэм дээдэс болж байна.

Дэлхий нийтээр хоног тоолон хүлээж буй энэхүү хүндтэй ёслол өглөөний 6:00 цагт эхлэх бөгөөд Хаан, хатан хоёр 1661 онд бүтээсэн алтадмал сүйх тэргэнд суун 1,6 км орчим замаар явж ард түмэндээ хүндэтгэл үзүүлнэ.Их Британийн хааны ордны бүхий л  түүхэн үйл ажиллагааг Вэстминстер сүм (Westminster Abbey)-д ёсолдог уламжлал тэртээ 1100 оноос эхтэй. Энэхүү хүндтэй сүмд III Чарьлз хаанаас гадна Их Британийн 39 хаад, эрхэм дээдэс титэм зүүх ёслолоо хийсэн байдаг. Их Британийн сүүлийн 70 жилд тохиогоогүй энэхүү хүндэт ёслол  хаан, хатан хоёр Букингемийн ордны тагтан дээрээс мэндчилснээр албан ёсоор өндөрлөх юм.

 

2000 ЗОЧИД УРИГДЖЭЭ

 

Хамгийн олон жил төрийн эрх барьсан төрийн тэргүүнээр түүхэнд үлдсэн Хатан хаан II Элизабетийг ширээнд нь залах ёслолд 8000 орчим зочид оролцсон байдаг. Тэгвэл III Чарльзын хаан ширээнд суух ёслол харьцангуй даруухан болох бололтой. Энэхүү ёслолд 2000 орчим зочид албан ёсоор уригджээ. Мэдээж хаан, хатан нарын гэр бүлийн болон ойр дотны хүмүүс ёслолын үйл ажиллагааны хүндтэй суудалд суух нь тодорхой. Хүндтэй хүмүүсийн тэргүүн эгнээнд Уэльсийн гүн Уильям, гүнгийн ахайтан Кэтрин нар ханхүү, гүнж нарын хамт тэргүүн эгнээг эзлэх аж. Мөн хааны төрсөн ах дүүс болох гүнж Анне, Эдинбургийн гүн Эдвард нар байлцана. Чарльз болон Диана нарын бага хүү хунтайж Харри аавынхаа хаан ширээнд залрах ёслолд ирэх боловч түүний гэргий Меган болон хунтайж Арчи, гүнж Лилибет нар Калифорни муж дахь гэртээ үлдэх мэдээ байна. Дашрамд дурдахад Арчи ханхүүгийн төрсөн өдөр энэхүү томоохон ёслолтой давхцаж байгаа аж. Их Британийн 70 жилийн түүхэнд тохиож буй энэхүү түүхэн ёслолд Ерөнхий сайд Риши Сунак болон өмнөх Ерөнхий сайд Лиз Трусс, Тони Блэйр нар оролцох юм.

Дашрамд дурдахад, Францын ерөнхийлөгч Э.Макрон ёслолд оролцохоо мэдэгдсэн. Чарльз хаан анхны гадаад айлчлалаа өнгөрсөн гуравдугаар сард Францаас эхлэхээр товлосон боловч тус улсад буй ажил хаялт, эсэргүүцлийн жагсаалын улмаас айлчлалаа хойшлуулаад байгаа. Харин Францын Төрийн тэргүүн энэхүү хүндтэй ёслолд оролцохоо мэдэгдсэн нь хоёр орны харилцаа урьдын адил найрсаг байгааг илтгэх зорилготой хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Францын төрийн тэргүүнээс гадна Польшийн ерөнхийлөгч, Австралийн Ерөнхий сайд нарын улс орны төрийн тэргүүнүүд уригджээ.  Харин Орос, Беларус, Мянмар, Афганистан, Венесуэл, Ираны удирдагчид оролцохгүй.

Дэлхийн улс төр, урлаг соёлын алдартнуудаас гадна нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо өргөдөг 850 нийгмийн зүтгэлтнүүд, сайн үйлсийн төлөөлөл ёслолд уригдсан байна. Тэдний 450 нь Их Британийн эзэн хааны шагналтнууд аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл