ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
2 цаг, 19 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 22 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 2 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 2 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 7 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 4 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 5 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 6 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 6 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 19 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр, 1 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 2 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 2 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 6 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 6 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 6 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 6 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 6 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 17 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 19 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 23 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 3 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 3 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 4 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 4 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 6 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 7 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 7 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 7 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 2 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 4 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 4 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Уул уурхайн компаниуд орон нутагт хэдэн төгрөг төлдөг вэ?

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН


 

Төсвөө өөрсдөө бүрдүүлдэг гурван аймгийн нэг бол Дорноговь. Тодруулбал, уул уурхай, хөдөө аж ахуй, хилийн бүсээсээ төсвөө бүрдүүлдэг. “Нээлттэй Дорноговь” чуулганы үеэр уул уурхайн зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Тус аймгийн Даланжаргалан, Айраг, Улаанбадрах, Хатанбулаг сумууд нь хамгийн олон лиценз, уул уурхайтай сумд юм. Тэгвэл дээрх сумд хариуцлагагүй уул уурхайгаас болж бэлчээрийн доройтолд оржээ. Тиймээс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг уул уурхайн зөвлөгөөний үеэр орон нутгийн удирдлагууд хэлж байлаа. Уул уурхайгаас үүдэлтэй малчид нь хохирч буй гурван сумын Засаг даргын байр суурийг хүргэе.


Дорноговь аймгийн Даланжаргалан сум нь ашиглалтын 72, хайгуулын 11 лицензтэй. Тэгвэл тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МАК цемент” ХХК, “Олон ихт баян” ХХК зэрэг компани орон нутагт нийгмийн даатгалаа төлөөгүй аж. Энэ тухай Даланжаргалан сумын Засаг дарга Д.Бэхбат “Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын уулзалт болж байна. Дорноговь аймагт хамгийн олон лицензтэй нь манай сум. Тиймээс лицензийг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Тодруулбал, ашиглалтын 72 лицензийн 50-60 хувь нь байгалийн баялгийг нь аваад дуусчихсан. Үйл ажиллагаа явуулахгүй хэрнээ нөхөн сэргээлт хийхгүй явсан компаниудыг нөхөн сэргээлт хийлгэхээр хөөцөлдөж байна. Уул уурхайгаас үүдэлтэй нийт нутгийн 70 гаруй хувь нь элэгдэлд орсон” гэв.


Харин Улаанбадрах сумын хувьд “Бадрах энержи” ХХК-ийн ураны олборлолтоос үүдэлтэй малын ургийн гажиг үүсэж буй талаар малчид гомдол их гаргадаг. Тэгвэл энэ талаар Улаанбадрах сумын засаг дарга Г.Ганбүрэн “Уул уурхайгаас үүдэлтэй төлийн ургийн гажиг, малын зүй бус төрөлт явагддаг. Монгол Улсын засгийн газраас 2020 онд үүн дээр шинжилгээ, дүгнэлт хийсэн. Гэхдээ уранаас болж ургийн гажиг үүссэн гэдгийг тогтоож чадахгүй байна” гэсэн юм.


Хатанбулаг сум нь Дорноговь аймгийн хамгийн олон малтай сум. Мөн хилийн боомттой учир нүүрс тээвэрлэлтээс үүдэж малын бэлчээр сүйдэх, тоосжилтын асуудлууд ихээр гарах болжээ. Энэ тухай Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнболд “Хатанбулаг нь хилийн боомт бүхий сум. Ханги мандалын боомтоор нүүрс тээвэрлэлт хийгддэг. Үүнээс үүдэж шинээр замууд үүсэж хөрс эвдрэх, тоосжилт гарах болсон. Энэ оны аравдугаар сард багтаан Тавантолгойгоос Ханги мандалын боомт руу хатуу хучилттай хүнд даацын зам ашиглалтад орохоор болсон. Ингэснээр тоосжилтын асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна. Зам тавиад тээвэрлэлт явуулбал малчид болон тээвэрлэлтэд ямар нэг асуудал үүсэхгүй байх бүрэн боломж бий” гэв.


Тэгвэл дээрх сумдуудад үйл ажиллагаа явуулдаг 14 компани орон нутагт нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна. Тодруулбал, Бадрах энержи” ХХК, “МАК цемент” ХХК, “Их говь энержи” ХХК, “Түмэн айл инвест” ХХК, “Олон ихт баян” ХХК, “Монголросцветмет” ХХК зэрэг 14 компани байгаа юм. Дээрх компаниудын 1446 иргэн орон нутагт НДШ төлснөөр 2023 оны төсөвт 3.8 тэрбум төгрөг цуглах боломжтой аж. Харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 168 аж ахуй нэгжийн 14 хувь нь орон нутагт Нийгмийн даатгалын шимтгэл төлж, шимтгэлийг таван хувийг бүрдүүлдэг байна. Үйл ажиллагаа явуулж буй 24 аж ахуй нэгжид 2668 иргэн ажиллаж байгаагаас орон нутгийн төсөвт 10 аж ахуй нэгжийн 1222 иргэн даатгалаа төлжээ. Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын ихэнх нь АМНАТ-аа төлөөгүй байгааг илтгэлийн үеэр хэлж байв. Тухайлбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 19 аж ахуй нэгжийн 730 гаруй сая төгрөгийн АМНАТ-ын татвар төлөгдөөгүй байгаа аж. Цаашид нийгмийн даатгал төлдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчиж осол гаргадаг компаниудын лицензийг сунгах эсэх тал дээр хатуухан ярина гэдгээ УИХ гишүүд болон аймгийн удирдлагууд энэ үеэр хэлсэн юм.


Мөн энэ үеэр иргэн Даланжаргалан сумын иргэн Б орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд иргэдэд нь ээлгүй байгааг хэлж байсан юм. Тэрбээр “МАК-д мэргэжлийнхээ дагуу ажилд орсон. Гэвч дээгүүр албан тушаалд нь өөр аймгийн хүмүүс суусан байдаг. Ингээд орон нутгийн иргэд биднийг хавчиж гадуурхан албан тушаал ахиулдаггүй. Тус үйлдвэрт манай аймгийн иргэд хамгийн дээд тал нь инженерийн албан тушаалд л томилогддог. Түүнээс илүү дээш явуулдаггүй” гэв.


Харин аймгийн ЗДТГ хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга А.Амгаланзаяа “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулганыг зохион байгуулж байна. Энэ үеэр уул уурхайн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Манай аймаг ашиглалт, хайгуулын хамгийн олон талбайтай. А лицензтэй 200, Х лицензтэй 120 гаруй компани бий. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компани байдаг. Уул уурхайн шороон замын тээвэрлэлт хүндрэлтэй байна. Олон машинууд ар араасаа цувсанаас үүдэж тоосжилт үүсэж осол аваар гарах тохиолдол нэмэгдсэн. Тавантолгойгоос Ханги мандал чиглэлд тээвэрлэлт өдөрт 300 гаруй машин тээвэрлэлт хийдэг. Иргэдээс ихэвчлэн тээвэрлэлттэй холбоотой санал гомдол ирдэг. Үүнийг холбогдох компанитай холбогдон сайжруулсан зам гаргаж маршрутын дагуу явах шаардлага хүргүүлдэг. Мөн нөхөн сэргээлтийн 2022 арга хэмжээг зохион байгуулсан. Энэ хүрээнд Даланжаргалан, Айраг суманд нөхөн сэргээлтийн ажил хийсэн ч 100 хувийн гүйцэтгэлтэй хийж чадаагүй. Нөхөн сэргээлт хийлгэхдээ байгаль хамгаалах сангаас тодорхой хэмжээний мөнгө гаргуулж, аль суманд нөхөн сэргээлт хийхээ шийд­дэг. Энэ ажил хараахан өндөр түвшинд хийгдэж чадахгүй байна” гэв.


Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болон малчдын тэмцэл их байдаг. Тэгвэл ашиглаад орхисон газартаа нөхөн сэргээлт хийдэг. Маршрутынхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг. Хариуцлагагүй уул уурхайг дэлгэрүүлсэн аж ахуй нэгжтэй харилцаагаа дуусгадаг сайн жишгийг тогтоох нь ээ Дорноговь. 


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл