Шар


Хакүхо М.Даваажаргал COVID-19 халдвар авчээ

3 долоо хоног TIMES.MN

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал COVID-19  халдвар авсан талаар Сүмо бөхийн холбоо өнөөдөр /2021.01.05/ мэдээллээ. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгдснээр 17 удаа дараалан башёг алгассан билээ. Хэрэв энэ нэгдүгээр сарын башёг алгасвал зодог тайлах магадлалтай байсан юм.  

Хакүхо М.Даваажаргал нь долдугаар сарын башёд баруун өвдгөндөө бэртэл авч, есдүгээр сарын башёг өнжсөн. Харин дараагийн арваннэгдүгээр сарын башёг нурууны гэмтлийн улмаас өнжсөн юм.Тэрээр 2019 оны есдүгээр сард албан ёсоор Япон улсын иргэн болсон билээ.

Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл


Та муурны насыг тоолж мэдэх үү?
Та муурны насыг тоолж мэдэх үү?
2 долоо хоног, 1 өдөр