ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
1 цаг, 7 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 21 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 1 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 1 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 5 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 3 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 4 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 5 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 5 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 18 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 1 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 1 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 5 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 5 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 5 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 5 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 5 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 16 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 18 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 22 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 2 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 2 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 2 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 3 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 5 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 6 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 6 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 6 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 2 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Үндсэн хуульд орох онцлох гурван өөрчлөлт

Төмөрбаатарын БАТСАЙХАН


 

Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг парламент удахгүй хэлэлцэх товтой байна. Хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжиж, ирэх зургадугаар сарын 20-ноос өмнө өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзсэн. Харин АН хуулийн зарим заалт дээр зарчмын зөрүүтэй санал гаргасан бол ХҮН-ынхан яаралтай өөрчлөн баталъя гэдэг байр суурьтай байна. Тэгэхээр энэ хаврын улс төрийн бас нэг гол сэдэв нь яах аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлт байх нь. Эрх баригчид 2019 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж байв. Үүний дараа 2022 онд буюу ердөө жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг. Харин энэ удаа ямар өөрчлөлт оруулж ирсэн нь анхаарал татаж буй. Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн төслөөс гурван өөрчлөлтийг онцлоход,


1


УИХ-ын төлөөлөх чадварыг сайжруулна хэмээн үзэж гишүүдийн тоог нэмэх санал оруулжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” гэсэн өөрчлөлт хийхээр тусгажээ. Үндсэн хуульд энэхүү өөрчлөлтийг оруулснаар ирэх сонгуулийн үр дүнгээр парламент 152 гишүүнтэй болох нь. 1992 онд Үндсэн хуулийг батлахад 120 гишүүнтэй байх санал гаргаж байсан ч нөгөө хэсэг нь 51 байх ёстой хэмээн үзэж, дундажлаад 76 гишүүнтэй баталсан. Мөн 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал яригдсан ч АН-аас зарчмын зөрүүтэй санал гаргаж, байнгын хороон дээр энэ санал дэмжигдээгүй. Харин энэ удаа парламентад суудалтай МАН, АН, ХҮН болон бусад улс төрийн намын төлөөлөл ч гишүүдийн тоог 152 байх дээр санал нэгдсэн гэдэг мэдээлэл бий. Төрийн ордонд ч энэ тухай яриа гарч, гишүүдийн тоо 152 болвол нэг өрөөнд хоёр гишүүн суух хуваарилалтыг хийнэ хэмээн яриад эхэлсэн билээ.


 


2


Үндсэн хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудлыг тусгажээ. Ингэснээр парламентын сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилж, тоглоомын дүрмийг дураараа зохиодог асуудал байхгүй болно гэж үзсэн байна. Н.Энхболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсгээс мөн Сонгуулийн тухай хуулийг өргөн барьж, парламент хэлэлцэж эхэлсэн. Тус хуулийн төсөлд ч сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгаад байгаа юм. Хууль санаачлагчид гишүүдийн 50 хувийг санал хураалтаар, 50 хувийг жагсаалтаар сонгоно гэж танилцуулсан бол АН энэ харьцааг парламентыг тогтворгүй байдалд хөтөлж мэднэ хэмээн үзэж, 60:40 байх нь зүйтэй гэсэн санал гаргасан. Үндсэн хуулийн төсөлд энэхүү заалт орж ирснээр Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг түр хойшилж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдсэний дараа түүнд нийцүүлэн өөрчлөх нөхцөл байдал үүсэх юм. 


3


Хүний үндсэн эрхийг хангахтай холбоотой асуудлыг хянах, хүний үндсэн эрхийн зөрчлийн асуудлыг хянах чиг үүргийг Үндсэн хуулийн Цэцэд хамаатуулахаар заажээ. Тодруулбал, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана” гэсэн өөрчлөлтийг оруулж ирсэн байна. Түүнчлэн төвлөрөлийг сааруулах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллага оршин сууж байгаа газрыг нийслэл гэнэ гэж хуулийн төсөлд тусгаад байна. Өмнө нь төрийн дээд байгууллага байгаа газрыг нийслэл гэнэ хэмээн Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд заасан байдаг. Үүнээс үүдээд шүүх, прокурор өөр аймагт байрлах боломжгүй болсон асуудал байгаа учраас цаашид төвлөрлийг сааруулахын тулд төрийн байгууллагуудыг задлах ёстой гэсэн байр сууринаас уг заалтыг оруулжээ.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл