Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 14 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 15 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 15 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 9 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 12 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 12 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 12 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 14 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 14 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 14 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 14 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 14 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 15 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 10 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 11 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 13 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 14 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 14 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 15 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 15 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 7 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 7 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 10 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 10 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 10 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 14 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 14 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 14 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
5 өдөр, 1 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 7 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 7 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 9 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 9 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 10 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 13 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 13 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 14 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 15 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр, 5 цаг
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 11 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 3 өдөр

Л.Оюун-Эрдэнэ: Эрт илрүүлгээр зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит "Өглөөний уулзалт" Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд цар тахлыг даван туулж, орон даяар эрт илрүүлгийг амжилттай зохион байгуулж буй эрүүл мэндийн салбарынханд  талархал илэрхийлээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан тус салбарын шинэчлэлийн талаар танилцуулав. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж, нэг сая хүн хамрагдаад байна.


Эрт илрүүлэгт хамрагдсан 0-17 насныхны 76 хувьд  шүд цоорол, 18-60 насны иргэдийн 18.7 хувь нь ходоод, 61-ээс дээш насны иргэдийн 22 хувь нь ходоодны үрэвсэлтэй гарсан. Засгийн газар зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2024 оноос “Шүд” төслийг хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн эрт илрүүлгийн зохион байгуулалтыг илүү сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд иргэдтэй өдөр бүр тулж ажилладаг эмч нарын санал туйлын чухал гэдгийг онцоллоо. Иргэн бүр эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эрүүл мэндийн боловсрол мэдлэгтэй болоход өрхийн эмч, ажилтнууд зөвлөгөө мэдээллээр хангаж тусалж ажиллахыг хүслээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчны шинэчлэл" сэдэвт илтгэл тавилаа. "Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, 3614 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 1.5 сая төгрөг,  ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байна. Цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг  бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний санжүүжилтийг нэмэгдүүлэх  зохицуулалт хийнэ" гэв.
Өрхийн эмч нар сум, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөц дутагдалтай, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны шаардлага, шалгуурт үзүүлэлтийг бодит байдалд нийцүүлэн зохицуулах, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвийн дунд байгуулдаг гурван талт гэрээг эргэн харах, эмч ажилтнуудын ашиглаж буй программыг цөөлөх, лавлагаа шатлалын эмнэлэгтэй мэдээлэл солилцох урсгалыг хялбаршуулах, эрт илрүүлэгт хамрагдаж буй 30-аас доош насны иргэдийн багц дахь үзлэгийн төрлийг нэмэгдүүлэх, ӨЭМТ-ийн байранд урсгал засвар хийх зэрэг санал хэллээ.
Тухайлбал,

Сэлэнгэ аймгийн "Хараа мандал" ӨЭМТ-ийн дарга О.Бүрэнжаргал: Сэлэнгэ аймаг өрхийн эрүүл мэндийн  таван төвтэй. Манай эмнэлэг  дөрвөн их эмч, долоон сувилагчийн орон тоотой боловч одоогоор хоёр эмч  л ажиллаж байна. Нэг нь би, нөгөө нь тэтгэврийн насны хүн. Хөдөө орон нутагт, анхан шатанд ажиллах хүний нөөцийг бодлогоор дэмжээсэй гэж хүсэж байна. Гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт зөвлөгөөг боловсролоор дамжуулж өгмөөр байна. Өрхийн эмнэлгүүд санхүүжилтийнхээ 20 хувийг программ шивсэн эсэхээс шалтгаалж авдаг. Ихэнх цагаа хүнд хүрч үйлчлэхээс илүү бичиг цаасанд зарцуулж байна.


БЗД-ийн "Мараната" ӨЭМТ-ийн их эмч Э.Алтанзул: Манай эмнэлэг 15 эмч, ажилтантай, 9035 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үйлчлэх хүрээний хүн ам 100 хувь гэр хорооллынх, эмзэг, зорилтот бүлэг ихтэй. Ер нь анхан шатанд олон төрлийн программ хэрэглэдэг, ачаалал ихтэй, гацдаг. Үүнийг шийдвэрлэх шаардлагатай. Манай эмнэлэг программд шивэлтээс шалтгаалан санхүүжилтийн 20 хувиа авч чадахгүй байгаа, энэ асуудалд анхаарч өгнө үү гэлээ.
Эмч нарын санал, хүсэлтийг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, шийдвэрлэлтэд нь анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.


 

Сэтгэгдэл