Нийгэм


ИНЕГ-ын дарга Г.Нямдавааг ажлаас нь чөлөөлнө

4 жил, 11 сар TIMES.MN

  Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Нямдавааг “Үүрэг даалгавар биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Зам тээврийн сайд М.Зоригт үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Г.Нямдаваа нь энэ сарын 1 ны өдөр гэхэд нисэхийн транзит заалаа ашиглалтанд оруулна гэсэн ч транзит заал түүний төлөвлөсөн ёсоор ашиглалтад ороогүй нь ийнхүү ажлаас нь чөлөөлөх гол үндэслэл болсон бололтой. Өнөөдөр Зам тээврийн сайд М.Зоригтын гаргасан Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.

"Засгийн газрын 2015 оны есдүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Нямдавааг томилсон юм. Харин түүнийг томилоход Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үүрэг оролцоо их байсан гэлцдэг. Тэгвэл түүний зүтгүүлсэн хүн нэг сар ч бололгүй салбарын сайдадаа ийнхүү гологдлоо" гэж зарим хэвлэлд өгүүлсэн байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.