Нийгэм


"Нийтийн тээврийн жолоочтой хавьтал болсон ажилчдыг ажилд нь гаргаагүй"

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Нийтийн тээврийн автобусны жолоочийг "COVID-19"-ийн түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан тухай мэдээлэл өчигдөр орой олон нийтийн сүлжээнд тархсан. 

Энэ талаар нэгдүгээр баазын албан тушаалтнаас тодруулахад “PCR шинжилгээний хариу гарах хүртэл мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өглөө. 

Харин нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Жолоочийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан нь үнэн. Одоо PCR шинжилгээний хариуг хүлээж байна. Тухайн жолооч нь батлагдсан тохиодлын хавьтал юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авсан. Тухайлбал, жолоочтой хавьтал болсон автобус тээврийн ажилчдыг ажилд нь гаргахгүй байх, хавьтлуудыг илрүүлэх зэрэг арга хэмжээг авч байна" гэв. 




Холбоотой мэдээлэл