Нийгэм


Я.Амаржаргал: 119.мн сайт гацсан тул шинжилгээний хариуг мессежээр өгч байна

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Эрүүл мэндийн яамнаас өгч буй өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Хөдөө орон нутаг руу иргэдийг буцааж байгаа энэ үйл ажиллагаанд нийтдээ 700 гаруй ажилтан, алба хаагч зохион байгуулалт хийн ажиллаж байна. ХӨСҮТ-ийн лабораторид өнөөдрийн байдлаар нийтдээ 27 228 хүний шинжилгээг хийсэн. Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илрээгүй. Нийтийн тээвэр болон хувийн унаагаар иргэдийг гаргаж байна. Нийт 14 чиглэлд 74 автобусаар 2500 иргэнийг орон нутаг руу хүргэсэн бол 200 гаруй иргэн хувийн автомашинаар нутаг буцсан байна.

Иргэдийг буцаах ажилд багагүй хүндрэл үүсэж байна. Бүртгэлийн 119.мн сайтад 106 000 хүн хандаж, сайт гацах, шинжилгээний хариу зөрөх зэргээр хүндрэл гарч байсан учраас өчигдөр түр хугацаагаар сайтыг хааж, техникийн шинэчлэл хийгдэж байгаа. Энэ сайт ажиллахаа больсон учраас шадар сайдын дэргэдэх ажлын хэсэг хуралдаад нийт улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн телефоны операториудтай хамтраад мэдээллийг мессежээр өгч эхэлсэн байгаа. Иргэд хүлээж авсан мессеж болон иргэний үнэмлэхээ авч явах шаардлагатай. Эдгээр иргэдийг орон нутагтаа очоод 14 хоног гэртээ байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Ингээд 14 хоногийн тусгаарлалтын хугацаанд ямар нэг шинж тэмдэг илэрвэл 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлье” гэлээ.




Холбоотой мэдээлэл