LIVE


LIVE: Улаанбаатарт 2, Дархан-Уулд 11, Сэлэнгэд 9, Орхонд 1, Дорноговьд 2 тохиолдол шинээр нэмэгдлээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа. 

Тэрбээр "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 18,031 хүнд шинжилгээ хийхэд 26 тохиолдолд халдвар илэрлээ.

Улаанбаатарт 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмөнх тохиолдлын ойрын хавьтал тул халдвартай клиникт тусгаарлагдаж байсан. 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдлаа. Мөн ХӨСҮТ-ийн нэг эмнэлгийн ажилтнаас халдвар илэрлээ. 

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувилалын ажиглалтад шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 738 болсон бөгөөд үүнээс 384 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Энэ хүн 80 настай бөгөөд архаг хууч өвчнүүдтэй хүн юм. Хүнд 5, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн байгаа" гэв




Холбоотой мэдээлэл