Нийгэм


Шахмал түлшний нөөцөд байнгын хяналт тавьж байна

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

 Нийслэлийн  6 дүүргийн шахмал түлш борлуулах 73 цэгт хяналт шалгалт хийхэд 591.5тн түлшний нөөцтэй байна. Шалгалтын дүнг дүүрэг тус бүрээр задалвал:

1. Баянзүрх дүүргийн 5,16, 17, 19, 22, 27-р хороодын нутаг дэвсгэрт байрлах 12 борлуулалтын  цэгүүдэд нийт 122.5тн,

 2. Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 7, 11, 20, 22, 28, 34, 40 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 31 борлуулалтын  цэгүүдэд нийт 294 тн, 

3. Сүхбаатар дүүргийн 9, 14, 15, 17, 18, 20 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 6 борлуулалтын цэгүүдэд нийт 35тн, 

4. Чингэлтэй дүүргийн 10, 12, 13 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 8 борлуулалтын  цэгүүдэд нийт 74.5 тн,

5. Баянгол дүүргийн 11, 16, 22, 23 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 14 борлуулалтын цэгүүдэд нийт 53.5тн, 

6. Хан-Уул дүүргийн 6, 7-р хороодын нутаг дэвсгэрт байрлах 2 борлуулалтын цэгүүдэд нийт 12 тн нөөц байна.

Шалгалтын үеэр   шахмал түлшний борлуулалтын цэгийн борлуулагч нар маск, бээлий хэрэглээгүй байсан зөрчлийг арилгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллахыг зөвлөлөө.




Холбоотой мэдээлэл