Улс төр


АН хоригийг хүлээж авна

4 жил, 5 сар TIMES.MN

  УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд “Хүлээж авах нь зүйтэй” гэсэн зарчмын байр сууринд нэгдсэн байна.

Мөн энэ хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлаар мэдээлэл хийжээ. Бүлэг сайдад нэр дэвшсэн гишүүдийг бүгдийг дэмжсэн байна.

Харин ээлжит бус чуулган зарласан процедурт алдаа гарсан юм биш үү, хууль зөрчин зарласан гэдэг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс тавьж байна. Үүнд ямар хариулт өгөх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын дарга гадаад руу явахын өмнө ээлжит бус чуулган зарлана гэдгээ мэдэгдсэн. Тэр дагуу УИХ-ын дэд дарга ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Хууль зөрчсөн зүйл болоогүй” гэдэг тайлбар хийлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.