Нийгэм


А.Амбасэлмаа: Замын-Үүд суманд дөрвөн шинэ халдвар бүртгэгдлээ

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын 17.00 цагийн мэдээг өглөө. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 11.00 цагт өгсөн мэдээллээс хойш коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинэ тохиолдлууд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бүртгэгдсэн. Улсын хэмжээнд дотоодын халдвар 146, нийт тохиолдол 582 боллоо.

 

ХӨСҮТ-ээс нийт 10 эмнэлгийн ажилтан халдвар аваад байгаа. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өвдөх эрсдэл маш өндөр байгаа. Хамгаалах хувцастай удаан байх, олон хоногоор ажилласан зэрэг шалтгаанаар халдвар авч болно. Дэлхий дахинд коронавирусийн халдварыг эмчилж байсан эмнэлгийн ажилчдын 10 хувь нь халдвар авсан гэх судалгаа бий. ХӨСҮТ 200-аад эмчтэй. Эмч нараар ахлуулсан арван баг ээлжээр ажиллаж байна. Халдварын клиникэд ажиллах 400 эмч, мэргэжилтнүүд бүгд бэлтгэгдсэн байгаа" гэв.




Холбоотой мэдээлэл