LIVE


LIVE: "Улаанбаатарт 5, Сэлэнгэд 5, Дорноговьд 6, Орхон аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 142 боллоо"

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. 

Тэрбээр "Өчигдрийн хувьд улсын хэмжээнд нийт 3,071 шинжилгээ хийгджээ. Өчигдөр орой 17:00 цагаас хойш нийт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Тодруулбал,

  • Улаанбаатар хотод 5 тохиолдол
  • Сэлэнгэ аймагт 5 тохиолдол
  • Дорноговь аймагт 6 тохиолдол
  • Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд кластерлаж гарч байгаа голомт өвчлөлийн тоо нийтдээ 142 болжээ.




Холбоотой мэдээлэл